Page 28 - 01 Орчлонгийн үүсэл
P. 28

мэдэгдэж  буй  ажиглалтын дүнгүүд  эхний  хувилбартай  зөрчилдөхгүй
          байна.  Хоёр хувилбарын  аль  нь  зөв  болохыг Орчлонгийн  тэлэх хурд
          (хугацаанаас хамааран өөрчлөгдөж байгаа)-ыг маш нарийн хэмжихийг
          шаарддаг.  Орчлонгийн  тэлэх  эрчим  нь  төлөв  байдлын  сансрын
          тэгшитгэлүүдээр  тайлбарладаг.  Харанхуй  энерги  нь  Орчлонгийн
          нуугдмал  массын  ихэнх  хэсгийг  бүрдүүлэх  ёстой  байна.  1990-ээд
          оны сүүлчээр  алслагдсан галактикуудын  гэрэлтэлт Хабблын хуулиар
          тооцоолсноос доогуур байлаа.

                                            11-р зураг. Орчлонгийн энергийн
                                            бүрэлдэхүүн.      НАСА-гийн
                                            сансрын  аппарат  ]УМАР-ийн
                                            хэмжилт.

                                                Энэ нь тэдгээр галактикууд
                                            хүртэлх   зай   нь   стандарт
                                            аргынхаас  их  болов.  Эндээс
                                            Орчлон зөвхөн тэлээд зогсохгүй
                                            эерэг  хурдатгалтай  тэлж  байна
                                            гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн
           юм. Хурдатгалтай тэлж буйг гэрчилсэн шинэ ажиглалтын үндсэн дээр
          сөрөг даралттай энергийн үл мэдэгдэх хэлбэр байгааг харуулж байна.
          Үүнийг  харанхуй  энерги  гэж  нэрлээд,  энэ  нь  “үл  мэдэгдэх  массын
           асуудал”-ыг шийдвэрлэх юм.  7  жил  аялсан  \\'МАР (ҮҮПктзоп  Мюго-
           \үауе Ашкойюру РгоЬе) хиймэл дагуулаас авсан Орчлонгийн реликтив
           цацрагийн хэмжилт нь Орчлонгийн хэлбэр бараг хавтгай  шиг байгааг
           баталж байна,  Орчлонгийн нягт хэрхэн бүрэлдэн тогтож байгааг 11-р
           зурагт үзүүллээ. Харанхуй энерги оршин байх мөн чанар нь хараахан
           тайлагдаагүй байна.

                       Бөомсийн устах чанар ба биежих чадвар
               Протон  ба  электрон  нь  тогтвортой  бөөмс.  Ихэнх  антибөөмс
           богино  хугацаанд  аяндаа  өөрөө  задардаг  байхад  антипротон  ба
           позитрон  (антиэлектрон)  нь  задардаггүй.  Протон  ба  электрон  нь
           зөвхөн  антипротон  ба  позитронтой  мөргөлдөх  тэр  агшинд  алга
           болно.  Энэ  үед  аннигиляцийн  процесс  болж,  түүний  үр  дүнд  хоёр
           бөөмс гамма-фотон руу хувирна. “шЫГ хэмээх латин үг нь “огт үгүй”
           гэдэг  утга  илэрхийлдэг  учир  аннигиляц  нь  “устана”  гэсэн  сапааг
           илэрхийлнэ.  Угтаа  устах  тухай  биш  хувирах  тухай  санаа  агуулж

                                             27
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33