Page 24 - 01 Орчлонгийн үүсэл
P. 24

Сүүн замын бүрдүүлж байгаа бүх эгэл бөөмс (ойролцоогоор  1069)-ийг
          татах чадвартай болно.
              Гравитац  том  бист,  түүний  системийг  бүрдүүлэхэд  нөлөөлөөд
          зогсохгүй тэдгээрийн  цаашдын хувь заяанд нөлөөлнө.  Энэ тухай бид
          Орчлонгийн өөрчлөлт хувьсал гэсэн бүлэгт тодруулах бөгөөд гравитац
          оддыг мөхөлд ч хүргэж болно.


                                     Энерги
              Эгэл  бөөмсийн  хамгийн  чухал  шинж  бол  энсрги  юм.  Бөөм,
          антибөөм бүр энергитэй, тэд түүнийгээ алдана, өөр бөөмст шилжүүлж
          чаддаг.  Бас  өөр  бөөмсөөс  авах  замаар  бөөм  энерги  хуримтлуулдаг.
          Энерги өөрчлөгдөж байгаа энэ шинжээрээ эгэл бөөмсийн үл өөрчлөгдөх
          бусад шинж чанараас ялгаатай.  Эгэл бөөмийн энсрги өөрийн тайвны
          масс  т0  (тайвны  масс)-аас,  байгаа  орчинтой  харьцангуй  хөдөлж
          байгаа хөдөлгөөний хурд (кинстик энсрги)-аас хамаарна, үүнээс гадна
          тэр өөрөө  чөлөөтэй  эсэх,  ямар  нэгэн  системд  харьяалагдаж буй  эсэх
          (холбоосын энерги)-ээс бас хамаарна.
              Нэг том ололт бол т0 тайвны масстай бөөм т0с2 энерги агуулсан
          байдгийг  тогтсон  явдал  билээ.  Энд  с2  хэмжигдэхүүн  бол  гэрлийн
          хурдны  квадрат.  Тайвны  масстай  нэг ч  бөөм  энэ  их хурдаар  хөдөлж
          чадахгүй. Зөвхөн фотонууд л тайвны массгүй учир вакуумд энэ хурдаар
          хөдлөх чадвартай. Бөөмийн масс ба түүний энерги хоёрын хоорондын
          хамаарал тайван төлөвт байгаа бөөмийн энерги Е=т0с2 болно. Энд т
          бол бөөмийн тайвны масс.  Антибөөмийн тайвны масс эсрэг бөөмөөс
          ялгагдахгүй учир тайвны энерги срдийн бөөмийнхтэй адил.
              Бөөмийн  бүх  энерги  нь  тайван  энерги  ба  кинетик  энергийн

          нийлбэртэй тэнцүү. Үүнийг  Е -т 0с2 +^т0и2  гэж илэрхийлэх ба энд
          ц-бөөмийн орчинтойгоо харьцуулсан хурд. Бөөм хэдий чинээ хурдлах
          тутам кинетик энерги өсөж, улмаар ерөнхий энерги ч мөн өснө. Хурд
          өсөх тутам бөөмийн масс өснө, түүнийг тэр “таргалж байна” гэж хэлж
          болно. Бөөмийн хурд 100000 км/с-ээс их байвал тэр бөөмсийг релятив
          бөөмс  гэж  нэрлэдэг.  Энэ  тохиолдолд  бөөмийн  ерөнхий  энергийг
          харьцангуйн тусгай онолоор гаргасан  маш нарийвчилсан томьёогоор
          тодорхойлно:







                                            23
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29