Page 23 - 01 Орчлонгийн үүсэл
P. 23
1'равитац бол харилцан үйлчлэлийн хамгийн тархсан хүч . Дэлхий
дээр түүнийг дэлхийн таталцал гэж нэрлэдэг, энэ хүчний ачаар бүх
бисс дэлхийд татагдсан байдаг ба сансрын уудам руу нисэн алга
болдоггүй. Дэлхий дээрх нуклон (тэд 1051 орчим) бидний биеийн
нуклонтой (1029 ойролцоо) таталцаж байдаг. Нийт дүнгээрээ тэр 1080
маш сул хүч бөгөөд тэдгээрийн хүчээр бид Дэлхийд татагдан байдаг
билээ.
Гравитац Дэлхий дээр маш их үүрэг гүйцэтгэдэг. Агаар халаад
дээш хөөрдөг, түүний оронд хүйтэн хүнд агаар эзэлдэг, тэгээд салхи
үүснэ. Дээш хөөрсөн агаарт усны уур дусал болгон нэгдэнэ, үүнээс үүл
үүсдэг. Дуслууд аажмаар өснө, эцэстээ бороо болон газарт унадаг. Усны
дуслууд ба газар хоёрын хооронд гравитацийн хүч үйлчилнэ, иймээс
дусал газарт унаж байгаа юм. Газар дээр дуслууд нийлж горхи, горхи
голд, олон голууд далайд нийлнэ. Энэ бүгдийг газар өортөө татдаг билээ.
Аль эрт Дэлхийн хүндийн хүчний чиглэлийн дагуу ургамал эгц дээш
ургадгийг байгаль өөрөө зохицуулснаас гадна хүн босоо зогсож явдаг
хүртэл хамрагдана. Нарийндаа бол газрын гравитац, газрын таталцал
хоорондоо ялимгүй ялгаатай. Хэрвээ Дэлхий эргэдэггүй байсан бол
газрын гравитацийн ба газрын таталцлын чиглэлүүд давхцах байлаа.
Дэлхий эргэж байгаагийн үр дүнд төвөөс зугтаах хүч бий болж, тэр
нь гравитацийн чиглэлийг нэлээд хазайлгасан (8-р зураг). Энэ хазайлт
тийм мэдэгдэхүйц их биш.
8-р зураг. Дэлхийн эргэлтээс үүсэх төвөөс
зугтах хүч (хар сумаар) бүхий Дэлхийн
таталцлын хүчний (цагаан сумаар) чиглэлээс
гравитацийн хүчний (ногоон сумаар) чиглэлийн
өчүүхэн хазайлт.
Сансрын огторгуйд гравитацийн хүч
хамгийн гол нь юм. Түүний ачаар хэлбэр
дүрсгүй хийн үүлнүүдээс галактик, одод, гариг
эрхэс ба том том дагуулууд үүсэж, тэдгээр нь тодорхой хэлбэртэй
болсон б^аээ. Нарыг тойрсон эрхэс гаригууд, эрхсийг тойрсон
дагуулуудын эргэлт болон хиймэл дагуулууд ба сансрын станц бүгд л
гравитацийн харилцан үйлчлэл шүтэлцээгээр тогтож байна.
Түүгээр тогтохгүй Нарны систем, одод, мананцрууд, одод
хоорондын бодисууд, оддын бөөгнөрөл зэрэг нь Сүүн замын төвийг
тойрч байгаа нь бас л гравитацийн хүчний үр бүтээл бөгөөд энэ хүч
22