Page 18 - 01 Орчлонгийн үүсэл
P. 18
болон туулж ирсэн огторгуйн талаарх мэдээллийг бидэнд өгч байна.
Нарны гэрлийг Дэлхий дээр авчирч буй фотонуудын ачаар л бид
амьдарч байна, бас Орчлонг тэд нараар дамжуулан танин мэдэж байна.
Сансрын бүх фотонууд ижилхэн нэг хурдтай. Иймд ойрын одноос
ирэх фотон алслагдсан галактикийн фотоноос эрт нисэн ирдэг. Иймд
сансраас Дэлхийд ирж байгаа фотонууд янз бүрийн настай байна.
Дэлхийн гадаргуугаас цацаргагч бие ямар зайтай байгаагаар фотоны
нас тодорхойлогдоно.
6-р зураг. Дэлхийгээс алслагдсан биетээс ирэх фотонуудын туулах
хугацаа.
Солироос нисэн ирж буй фотоны амьдрах хугацаа ойролцоогоор
секундийн мянганы нэг, Сарнаас секунд гаруй, Нарнаас найман минут
бол ойролцоох оддоос хэдэн жил гаруй байна. Сүүн замын төвөөс
фотонууд бидний зүг гучин мянган жил, Андромед одны ордын
галактикаас 2 сая жил, алс холын галактикаас хэдэн тэрбум жилийн
хугацаанд нисэн ирж байна (6-р зураг). Хамгийн хөгшин фотонууд
Орчлон хэрхэн үүсэн төрснийг санаж байгаа.
Антибөөмс
“Анти” гэсэн үгийг сайн ойлгохын тулд толь авъя. Түүнд
харагдаж буй хүн би биш ч, надтай маш төстэй. Миний баруун талд
байгаа юм, түүний зүүн талд, хэрвээ би зүрх хавьцаа гараа тавивал тэр
зүүн талдаа болж, түүний зүрх эсрэг талдаа байрласан юм шиг болно.
Толинд харагдаж байгаа хүний байрлал, хөдөлгөөнд тухайн хүнийхээс
эсрэг байдаг. Энэ бол миний анти хүн гэж хэлж болно (7-р зураг).
Зөвхөн энэ анти хүн шиг хүрээлж буй орчлонг толинд тусган харвал
эсрэг төрх шинж чанартай болно. Цагийн зүүний хөдөлгөөн баруун
шургийн чиглэлтэй байхад толинд зүүнлэг харагдана.
17