Page 16 - 01 Орчлонгийн үүсэл
P. 16
туулна. Эндээс бид цахилгаан соронзон цацрагийн давтамж их байх
тусам түүний долгионы урт богино байдгийг харж байна.
Өнгөрсөн зууны 70-80 онуудад эрдэмтэд гаммаас радио хүртэлх
цахилгаан соронзон цацрагийн бүх давтамжуудаар сансрыг ажиглах
болсон. Энэ нь бидэнд Орчлонгийн тухай бүрэн төсөөллийг өгч
байна. Дэлхий болон сансар дахь бие болгон янз бүрийн урттай
цахилгаансоронзон долгионыг (фотоныг) цацдаг. Биеийн температур
хэдий их байна төдий чинээ их давтамжтай олон фотонуудыг тэр
цацах болно. 5-р зурагт янз бүрийн температуртай биес ямар долгион
цацдагийг үзүүллээ.
€ >
№ 2 © *г? ф © 0
б а р и л г а х ү н ш а в ь ж э л с н и й х ү н и й нэг м о л ск у л а т о м а то м ы к 1 ЭГЭЛ
ш и р х э г эс э с т э н ц ө м б ө ө м
Щ радио богино х т г улаг Н1 үээглэт
■ долгион долгион долгион туяа гэрэл
10 м 10 ом 1 мм 0.3 мм 780 нм 380 нм 10 нм 0.01 нм 0.000001 н
долгиоиы урт
давтамж (Гц)
1015 1016 1019
106109 10«
10 100 10*
5-р зураг. Цахилгаансоронзон долгионы спектр. Зургийн дээд талаар
цацрагийн уртыг метрээр, харин дунд хэсэгт нь түүнд харгалзах
долгионы давтамжийггерцээр, доод талд энергийг эВ-ээр илэрхийлсэн.
Винийн хуулийг ашиглан оддын гадаргуу дээрх температурыг
амархан тооцоолдог. Одны спектрээр зөвхөн түүний температурыг
тодорхойлоод зогсохгүй биднээс холдож байгаа, эсвэл ойртож байгааг
илэрхийлдэг хурд, химийн бүтэц, эргэлтийн хурд, гаргаж байгаа
энергийн хэмжээ, масс болон хэмжээ зэргийг тодорхойлно. Иймд одны
болон бусад биетийн спектр нь Орчлонг танин мэдэх боломжийг өгдөг
гол мэдээлэл юм. Хэрвээ фотонууд ямар нэг материтай шүргэлцсэн
бол дараах үзэгдлүүдийн аль нэг ажиглагдах ёстой.
а. Гялгар хавтгай (толь шиг) гадаргуу дээр туяа тусвал ойдог. Энэ
үед гадаргууд ямар ч өөрчлөлт үзүүлэхгүйгээр зөвхөн өөрийн чиглэлээ
өөрчилнө.
15