Page 15 - 01 Орчлонгийн үүсэл
P. 15

дэлхиигээс сар хүртэлх заитаи тэнцүү.

                                                4-р зураг.
                                                Цахилгаансоронзон
                                                цацраг.

                                                     400-450  нм  урттай
                                                цахилгаан       соронзон
                                                долгион хөх өнгөний, 650-
                                                700  нм  урттай  долгион
                                                бидэнд•  улаан   өнгөний
           мэдрэмж бий болгодог. Хөх улаан гэрлийн хооронд ногоон, шар ба хул
           өнгүүд  байрладаг.  Нэг  миллиметр  уртад  хөх  өнгөний  2500  ба  улаан
           өнгөний  1400  долгион  оногдоно.  Гэрлийн  долгионоос  гадна  бидний
           хараанд муу нөлөө үзүүлдэг өөр долгионуудын бүлийг бид нүдээрээ
           үздэггүй.  Гэрлийнхээс  богино  буюу  10-400  нм  долгионуудыг  хэт
           ягаан  цацраг  гэж  нэрлэдэг.  Бүр  богино,  0.001  нм-ээс  10  нм  хүртэлх
           урттай  долгионыг  бидний  мэддэг  рентген  цацраг  гэж  нэрлэдэг.
           Үүнээс бүр бага, 0.001  нм-ээс богино урттай цацрагийг гамма цацраг
           хэмээдэг. Улаан өнгөний долгионы уртаас их буюу 700 нм-ээс 0.3  мм
           хүртэлх  урттай  хэт  (нил)  улаан  гэж  нэрлэдэг.  Энэ  цацрагийг  бид
           хардаггүй ч дулааны хэлбэрээр биед үйлчилдгээр нь мэдэрдэг билээ.
           Миллиметрээс  олон  километр  хүртэлх  урттай  цахилгаансоронзон
           долгионыг  радио  цацраг  гэдэг.  Үүгээр  дурын  теле  болон  радио
           нэвтрүүлгүүдийг дамжуулдаг. Радио цацрагийг сансрын биетүүд, нар
           болон бусад одод цацаргадаг. Мөн үүлэн дэх цахилалт нь радио цацраг
           юм. Цацаргалтын дээр дурьдсан бүх хэлбэрүүдээс үзэхэд хамгийн гол
           ялгаа нь зөвхөн долгионы урт юм (5-р зураг).
               Цахилгаансоронзон цацаргалтыг цахилгаан ба соронзон долгионы
           хэлбэрээр,  эсвэл  энергийн  (фотоны)  хэлбэлзэж  байгаа  бөөгнөрөл
           хэлбэрээр дүрслэн ойлгодог.  Эхний тохиолдолд долгионы уртыг авах
           бөгөөд түүнийг грекийн “лямбда” /. үсгээр тэмдэглэдэг бол хоёр дахь
           тохиолдолд  нэг  секундэд  хэлбэлзэх  тоо  буюу  цацрагийн  долгионы
           давтамж,  түүнийг  грекийн  “нью”  V  үсгээр  тэмдэглэнэ.  Жишээлбэл,
           фотоны хул өнгөний долгионы урт >,=600 нм-тэй тэнцүү гэвэл түүний
           долгионы давтамж нь секундэд 51014 (ү=51014).  Фотон нэг удаагийн
           хэлбэлзлээр нэг л долгион үүсгэнэ, өөрөөр хэлбэл  фотон к долгионы
           урттай тэнцэх зайг нисэж  өнгөрөөнө.  Ингэхлээр  фотон  нэг секундэд
           V хэлбэлзэл хийх буюу долгионы уртыг V  дахин үржүүлсэн зайг (А,-у)
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20