Page 20 - 01 Орчлонгийн үүсэл
P. 20
оронд фотонууд, сул үйлчлэлийн орон дотор \У-бөомс, гравитацийн
оронд гравитонууд үүсдэг. Эдгээр бүх квазибөөмс бозонууд юм. Тэд
,
тэг буюу бүхэл спинтэй төдийгүй цахилгаан цэнэгтэй, (л1 тг, К+, К )
буюу цэнэггүй ч (я°, К°, К °, фотон) байна. Тэдгээрийн тайвны масс
тэг (фотон, гравитон), эсвэл электроны массаас олон дахин их масстай
(мезонууд, \У-бөөмс). Бүх бөөмсийн дотроос хамгийн хүнд нь \У-бозон,
түүний тайвны масс протоны тайвны массаас бараг 100 дахин их.
а. Цөмийн харил цан үйлчлэл. Бүх үйлчлэлүүдээс хамгийн хүчтэй
нь. Түүний үйлчлэлийн радиус тийм их биш (10'15 м буюу 1 ферми).
Цөмийн харилцан үйлчлэлийн үүсгүүр нь адронууд, жишээлбэл,
хоёр протон бие биетэйгээ 1 фермитэй тэнцүү зайд ойртох юм бол
хүчирхэг цөмийн хүчээр тэд хоорондоо таталцаж эхэлнэ. Иймэрхүү
бага зайд үйлчилж байгаа энэ хүч тэдгээрийн түлхэлцэх цахилгаан
хүчнээс олон дахин хүчтэй. Цөмийн хүч нуклонуудыг холбож атомын
цөмийг үүсгэнэ. Цөмийн хүч нь цөмийг гаднын нөлөөнөөс тогтвортой
байлгадаг. Цөмийн харилцан үйлчлэлээр бүх хүнд элементүүдийн
цөмийг протонуудаар үүсгэдэг. Төмөр хүртэлх хүнд атомуудын цөм
одны дотор бүрэлдэж байна. Иймд сансарт устөрөгчийн тоо багасаад
хүнд элементүүдийн тоо ихсэж байна. Цөмийн харилцан үйлчлэлийн
нөлөөн дор бий болж буй энэ хувирлыг сансрын химийн хөгшрөлт
гэж нэрлэдэг. Хүнд цөмийн үүсэлтийн үед оддын цацаргах энергийн
үүсгүүр болсон энергийг протонуудаас чөлөөлдөг. Одод бол асар том
цөмийн реактор билээ. Дэлхийн гадаргуу дээрх бараг бүх энерги нь
Нарнаас үүсэлтэй. Цөмийн харилцан үйлчлэлийн тусламжтайгаар
Нарны төвд устөрөгч гелийн цөмд хувирах урвалын үр дүнд тэр энерги
бий болдог байна.
б. Цахилгаан харилцан үйлчлэл. Сансрыг бүрдүүлэгч хамгийн
гол бөөмс протонууд ба электронууд нь цахилгаан цэнэгтэй төдийгүй
бусад бөөмс, антибөөмс хүртэл цахилгаанжсан байдаг. Тэдгээрийн
цэнэг 1.610'19 кулон эсвэл -1.6 10"19 кулонтой тэнцүү. Адилхан
цэнэгтэй үед бөөмийн тайвны масс ялгаатай байж болно. Гайхалтай нь,
массын ялгааг үл харгалзан бүх цэнэгт бөөмс сансарт адил хэмжээтэй
элементар цэнэгтэй байдаг явдал.
Электронууд нэг биеэс нөгөөд шилжиж болно. Жишээлбэл,
шилэн савааг даавуу алчууртай үрвэл электронууд саваанаас алчуур
руу шилжинэ. Саваанд электронууд дутагдаж протонууд илүүднэ.
Ингэхлээр тэр эерэг цэнэгтэй болжээ. Эсрэгээр алчуур электроноор
илүү болоод сөрөг цэнэгтэй болов. Хэрвээ бид одоо даавуун алчуурыг
шилэн саваанд ойртуулбал электронууд саваа руу шилжээд протон
19