Page 11 - 01 Орчлонгийн үүсэл
P. 11
яваа амьтадтай харьцуулъя. Эхний галт тэрэгний хувьд үйлчлэгч нь
Ферми, дүрэм ёсоор тасалгаа болгонд хоёроос илүүгүй амьтадтай, нэг
нь хөдөлгөөний чиглэлийн дагуу нөгөө нь эсрэг чиглэлд харан суусан
байна. Удаагийн тасалгааны амьтадтай өөр дэг журамтай, амьтдын
тоо хязгааргүй, үйлчлэгчийг ноён Бозе гэж дууддаг. Эндхийн амьтад
тэг эсвэл бүхэл тооны спинтэй бөөмстэй төстэй ая зан гаргана. Бага
хэмжээний огторгуйд олон тооны бозонууд байрлана, яг л фотонууд
шиг. Хүнд XV ба XV бозонуудын тайвны энерги протоны тайвны
энергиэс зуу дахин их.
хагас спин тэг спин бүхэл спин
ФЕРМИОНУУД БОЗОНУУД
3-р зураг. Фермион ба бозонуудын харилцан үйлчлэлийг галт тэргэн
доторх амътдын харилцаатай харъцуулан үзүүлэв.
Эгэл бөөмсийн цахилгаан цэнэг. 2-р зурагт улаан өнгөөр эерэг
(нэмэх) цахилгаан цэнэгтэйг, хөх өнгөөр сөрөг (хасах) цэнэгтэйг,
цагаан өнгөөр ямар ч цахилгаан цэнэггүй буюу саармаг бөөмсийг
тэмдэглэсэн.
Цахилгаан цэнэгт бөөмсийн хөдөлгөөнийг цахилгаан гүйдэл
гэж нэрлэдэг. Чийдэнгийн улайссан утсаар ойролцоогоор 1019 тооны
электронууд нэг секундэд урсан өнгөрнө. Энэ 1019 электронуудад
харгалзах цэнэгийг Кулон гэж нэрлэдэг юм. Нэг секундэд нэг Кулоны
гүйдэл нь нэг ампер. Иймд электроны цэнэг 10'19 Кулонтой тэнцүү.
Энэ бол хамгийн бага, хувааж болдоггүй цахилгаан цэнэг билээ.
Электронд агуулагдаж буй цахилгаанжилтын тоо сөрөг цэнэгтэй бүх
бөөмст байдаг. Протоны ба бүх эерэг цэнэгтэй бөөмсийн цэнэг нь
электроны цэнэг шиг адилхан хэмжээстэй байдаг. Зөвхөн тэмдгээр л
10