Page 9 - 01 Орчлонгийн үүсэл
P. 9
үлэмж бага хугацаанд ч гэсэн орчлонд оршин байж чадах, хамгийн
сайн мэдэгдэж байгаа бөөмсийг үзүүлэв. Энэ зурагт үзүүлсэн бөөмсийн
амьдрах хугацаанаас ч бүр бага, их наяд дахин бага хугацаагаар оршин
тогтнодог бөөмс үй олноороо нээгдэж байдаг. Тэдгээр нь дөнгөж л
10'24-10'20 секунд амьдардаг тул резонансууд гэж нэрлэдэг. Эдгээр нь
жинхэнэ эгэл бөөмс мөн үү гэдэг нь тогтоогдоогүй байна.
2-р зурагт үзүүлсэн бөөмсийг тайвны энергиэр нь харгалзуулан
байрлуулсан. Бөөмсийн тайвны энерги хэдий л их байна энэ зурагт
дээгүүр байр эзэлсэн байгаа. Зургийн зүүн талынхыг дараагийн бүлэгт
тайлбарлана, одоо баруун талынхыг авч үзье. Протон ба нейтрон
харьцангуйгаар хүнд бөөмс, иймд тэд зургийн дээгүүр хэсэгт байрлав.
Эсрэгээр электрон маш хөнгөн учраас зургийн доогуур хэсэгт
байрласан. Электроны тайвны массыг те гэж тэмдэглэн ойролцоогоор
10"27 грамм (нарийвчилбал, 9.110'28 грамм буюу 9.Т10'31 кг). Хэрвээ
электроны масс т -г гэрлийн хурдны квадратаар үржүүлбэл электроны
тайвны энерги гарна: т с2=0.51 МэВ, үүнийг ч энд бичсэн. Тайвны
масс бүхий бөөмсийн дотроос электрон хамгийн хөнгөн. 2-р зурагт
хамгийн хүнд омего хэмээх бөөмс электроноос 3000 дахин хүнд.
Дэлхий дээр ойролцоогоор их наяд (1012) омего бөөмсийн жингүүд
нарийн тогтоогдоогүй. Септиллион буюу их өвөр дээр (1024) протонууд
ойролцоогоор 1 грамм жин татна.
Эгэл бөөмсийн эргэлт. Орчлонд олон биес өөрийнхөө
тэнхлэгийг тойрон хөдөлдөг. Энэ хөдөлгөөнийг бид эргэлт гэж нэрлэе.
Гариг, одод, хиймэл дагуулууд, галактикууд мөн түүнчлэн молекулууд,
атомууд ба эгэл бөөмс эргэлдэж байдаг. Эгэл бөөмсийн эргэлтийг спин
хэмээн нэрлэдэг. Спин ямар нэгэн утгаараа том биетийн эргэлттэй
төсөөтэй боловч тэдгээрээс маш их ялгаатай. Спин бүхий бөөмсийг
жижигхэн ээрүүлтэй төстэйгээр дүрсэлж болно. Эгэл бөөмсийн эргэлт
том биетийнхээс ялгаатай нь хэзээ ч удаашруулж эсвэл хурдасгаж
чадахгүй. Спин нь эгэл бөөмсийн үл мэдэгдэх нэг шинж чанар юм.
Спины хэмжээгээр нь бүх эгэл бөөмсийг хоёр бүлэгт хуваадаг.
Огт эргэдэггүй буюу хэт хурдан эргэлддэг бөөмсийг Энэтхэгийн
физикч Бозе-ийн алдраар бозонууд гэж нэрлэсэн. Эдгээр бөөмс тэг
эсвэл бүхэл тооны спинтэй. Харин дундаж хурдтай эргэлддэг бөөмсийг
фермионууд гэдэг. Түүний спин хагас тооны спинтэй.
8