Page 13 - 01 Орчлонгийн үүсэл
P. 13

барионы  ерөнхий  цэнэг өөрчлөгддөггүй.  Энэ үзэгдлийг бид барионы
          цэнэгхадгалагдаххууль гэж нэрлэдэг. Протон задарчихдаг бол барионы
          цэнэг хадгалагдах хууль зөрчигдөх байв. Цахилгаан ба барионы цэнэг
          хадгалагдах хуулиуд ямар ч өөрчлөлтгүйгээр үйлчилж байна. Протон ба
          электроны энэхүү тогтворт чанар манай сансар орчлонгийн үндэс юм.
          Хэрвээ энэ хэмжигдэхүүнүүд хадгалагдахгүй буюу протон ба электрон
          бүр хөнгөн бөөмст задардаг байсан бол молекулууд ба атомууд оршин
          байхгүй бөгөөд орчлон ертөнц огт өөрөөр дүрслэгдэх байлаа.
              Лептон  цэнэг  ба  лептон  тоо.  2-р  зурагт  байрлуулсан  хамгийн
          хонгөн бөөмс лептон хэсэгт харьяалагдана. Грекээр 1ер1о8 нь “хөнгөн”,
          “жижиг”  хэмээн  тэмдэглэдэг.  Лептон  бөөмст  электрон  (тэмдэглэгээ
          е ), сөрөг цэнэгт мюон (ц ) ба хоёр төрлийн нейтрино буюу электроны
          нейтрино  у_  ба  мюоны  нейтрино   хамрагдана.  Барионуудын  хувьд
          байдаг чанартай адилаар лептонуудыг алдахгүй байх байгалийн чанар
          мөрдөгдөж байдаг. Лептон бүрд лептоны цэнэг +1. Үлдсэн бусад бөөмс
          барионууд ба бозонуудын хувьд энэ лептоны цэнэг тэгтэй тэнцүү. Бүх
          өөрчлөлт  хувиралтад  лептоны  цэнэгийн  нийлбэр  үл  өөрчлөгдөнө,
          яагаад гэвэл лептоны цэнэг хадгалагдах хуулъ үйлчилдэг.
               Изоспин, гаж ба тэгшлэг чанар гэсэн  эгэл бөөмсийн өөр  гурван
          шинж чанарыг нэмбэл эгэл бөөмийн талаар бүрэн ойлголттой болно.
          Эдгээр  чанаруудыг  бичих  юм  бол  олон  хуудас  эзлэх учраас  бид  энэ
          удаа тайлбарлахгүй.
               Эцэст  нь  2-р  зургийн  баруун  хагасыг  эзэлсэн  бөөмсийн  шинж
          чанарын тухай танилцуулгыг дуусгая. Зүүн талын хэсэг баруун талын
          толин тусгал. Баруун талд байгаа эгэл бөөм бүрийг зүүн тал руу ойлгон
          харгалзуулж болно. Энэ нь антибөөм хэмээх ойлголтыг оруулж байна.
          Түүний тухай дараа тайлбарлая.

                              Эгэл бөөмсийн бүлгүүд
               2-р  зургаас  эгэл  бөөмсийг  хэд  хэдэн  бүлэгт  хуваадгийг  мэдсэн.
           Спиний төрлөөр тэднийг хоёр том бүлэгт хуваадаг: фермионууд хагас
           спинтэй  ба  бозонууд  тэг  эсвэл  бүхэл  тооны  спинтэй.  Энэ тухай  2-р
           зурагт эргэлддэг тоглоомоор дүрслэн үзүүлсэн.
               Фермионууд. Тайван үеийн массаас хамаараад фермионууд хоёр
           бүлэг үүсгэнэ.  2-р зургийн дээд хэсэгт хамгийн хүнд фермион болох
           барионуудыг жагсаасан. Барионуудын хамгийн хөнгөн нь протон (р).
          Үүнээс  арай  их  масстай  нь  нейтрон  (п).  Гелийн  цөм  хоёр  протон  ба
           хоёр  нейтроноос  буюу  дөрвөн  нуклоноос  тогтоно.  Нуклоноос  хүнд
           жинтэй  барионууд  бол  гиперон  (Грекээр  Ьурег  хэмээх  нь  “хэт,  нэн”

                                        12
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18