Page 29 - 01 Орчлонгийн үүсэл
P. 29
байгаа юм. Тайвны энергитэй бөөмс тайвны массгүй фотонд хувирч
байгаа билээ. Энергийн нийт хэмжээ энэ үед огт өөрчлөгдөхгүй.
Мөн түүнчлэн цахилгааны, барионы, лептоны цэнэгүүд болон бусад
хэмжигдэхүүнүүд хадгалагдана. Аннигиляцийн зарим жишээнүүдийг
авч үзье.
1. Электрон ба позитроны аннигиляц (е'+е+—>2ү) нь 1/2 МэВ
энергитэй (электрон, позитроны тайвны энергитэй) хоёр гамма-фотон
(грекийн ү гамма үсгээр тэмдэглэдэг) үүсгэдэг (12а-р зураг).
2. Протон ба антипротоны аннигиляц (р+ р —>2у) нь 938 МэВ
энергитэй хоёр у-фотон үүсгэнэ, энд -антипротон. Энэ энерги нь
протон эсвэл антипротоны тайвны энерги юм (12б-р зураг).
3. Нейтрон ба антинейтроны аннигиляц (п+п—>2ү) мөн адил
939,5 МэВ энергитэй хоёр у-фотон үүсгэнэ. Хэрвээ бөөмс их хурдтай
бол түүний нийт энерги тайвны энергиэс их, үүсэж буй фотонуудын
энерги ч их байна (12в-р зураг).
Дэлхий ба Нар протон, нейтрон, электрон буюу бодисоос тогтоно.
Антибөөмс бөөмстэй анх учирсан үедээ шууд л аннигиляцид ордог
учраас бодис ба антибодис хоёр зэрэгцэн оршиж чадахгүй. Иймд
антипротон, позитрон, антинейтрон маш богино амьдрах настай.
Гэхдээ бидэнд сансрын уудамд антибодис хаана хэрхэн оршдогийг
мэдэхгүй л байна. Бидэнд ирж байгаа фотоноор антибодисыг илрүүлэх
боломжгүй, өөрөөр хэлбэл ердийн бодисоос цацарсан, антибодисоос
цацарсан фотонууд хоорондоо огт ялгагдахгүй.
Биежих (материалжих) нь аннигиляцын эсрэг процесс. Хамгийн
энгийн жишээ бол хэрвээ 1 Мэв энергитэй гамма фотон атомын
цөмтэй маш ойрхон нисэн өнгөрөхөд электрон ба позитрон болон
хувирдаг. у—>е'+е+ задралын үр дүнд биежих процесс явагдаж байна.
Энд цахилгаан цэнэггүй гамма фотон эерэг ба сөрөг цэнэгтэй бөөмс
болгон задарсны үр дүнд цахилгаан цэнэг хадгалагдаж байна. Мөн
барионы ба лептоны цэнэгүүд ч хадгалагдана. Фотоны энерги үүссэн
хоёр бөөмсийн тайвны нийлбэр энергиэс их байвал илүүдэл энерги
нь кинетик энерги болон хувирсан гэсэн үг. Сансраас нисэн ирж
буй протоны энерги өөрийнхөө тайвны энергиэс их наяд дахин их
байдаг учраас Дэлхийн агаар мандалд олон тооны бөөмсийг асар их
хэмжээгээр үүсгэдэг.
Алс холын гийчин болох их энергитэй эдгээр протон Дэлхийн
агаар мандал дахь азот ба хүчилтөрөгчийн цөмтэй мөргөлддөг.
Энэхүү мөргөлдөөний дүнд цөм задарч протоны асар их энерги төрөл
бүрийн бөөмс, антибөөмс (барионууд ба антибарионууд, лептонууд
28