Page 39 - 02 Амьдралын үүсэл
P. 39
Амьдралын үүсэл
хулгана мэтийн шавьж, мэрэгч бусад амьтад тэдгээрээр
хооллогч хярс үнэг, могой ч юм уу, улмаар могой баригч
шувуу гээд тооны хувьд идүүлэгч зүйлээсээ цөөрсөөр эцэст
нь тэжээлийн хэлхээний дээд цэт махчин шувууд байх
жишээтэй. Ер нь том биетэй махчин амьтад тэжээлийн
хэлхээний суврагын оройд оршдог учир тоо толгойн хувьд
тухайн системдээ бусдаас хамгийн цөөн байдаг.
Экологийн суврага гэдэг ерөнхий ойлголтыг дотор нь
тооны харьцааны суврага (тэжээлийн янз бүрийн түвшинд
байх бодгалийн тоо), биобүтээмжийн суврага (органик
бодисийн тоон харьцаа), энергийн суврага (түвшин бүрт
ноогдох тэжээл дахь энергийн харьцаа) гэж тусгайлан
үзэж болдог. Энэхүү экологийн суврагуудын дотроос
хамгийн чухал нэг нь биобүтээмж юм. Биобүтээмж
гэдэг нь нэгж талбай, нэгж эзэлхүүнд байгаа амьд бие
махбодийн жингээр илэрхийлсэн хэмжээ бөгөөд тухайн
биогеоценозод орж байгаа бүх амьд биеийн оршин тогтох
тэжээлийн нөөцөөр илэрхийлэгдэнэ. Биобүтээмж тухайн
нэгж талбай ба нэгж эзэлхүүнд байгаа биесийн нягттай
шууд холбоотой. Нягт гэдэг нь нэгж эзэлхүүн юм уу,
талбайд байгаа зүйлийн богалиудын тоон илэрхийлэл
болно. Өөрөөр хэлбэл хичнээн олон бодгаль байвал тэр
нутаг төдий чинээ биобүтээмж өндөр өгнө. Тухайн нутаг
дахь тэжээлийн нөөц хүрэлцээгүй байвал тэрхүү түвшний
биес хоорондоо өрсөлдөөн, тэмцэлд орж аль нэг нь үлдээд
нөгөө нь үхэж сөнөх буюу тухайн нутгаас шахагдан
дайжина. Тэгэхээр нэг биогеоценозод байгаа тэжээлийн
ижил түвшинд байгаа бие махбодиудын хооронд байнга
өрсөлдөөнявагдана. Өөрөөрхэлбэл байгалийн биогеоценоз
дахь экологийн суврага зохицуулагдан тэнцвэрт байдалд
орших боломжийг зүйлүүдийн хоорондын өрсөлдөөнт
амьдралын тэнцвэржилт бүрдүүлнэ.
39

