Page 41 - 02 Амьдралын үүсэл
P. 41
Амьдралын үүсэл
байдал нь тухайн биогеоценоз, биосферийн тэжээлийн
хэлхээнд оролцогч бүх ургамал, мөөг, амьтан, бичил
биетний тэнцвэрт цогцолборуудтай шууд холбоотой.
Манай дэлхийн хийн мандалд хүчилтөрөгч байгаагүй
тэр цагт анхны далай, тэнгист үүсэж хөгжсөн эртний
фотоавтотроф (ургамал) амьд биес орчинтойгоо
бодисын солилцоонд орж эцсийн бүтээгдэхүүн болох
хүчилтөрөгчийг ялгаруулснаар тэр нь хуримтлагдан агаар
мандлыг буюу хуурай газрын амьтан, ургамал амьдрах
үндсэн орчинг бий болгосон. Тиймээс агаар, ус, хөрс гэсэн
биосферийн үндсэн мандлууд бүрэлдэн тогтжээ.
Далай тэнгист үүссэн ургамлууд хуурай газарт
шилжсэнээр дэлхийн гадаргын шинж, байдал өөрчлөгдөж
(шууд ба дам утгаараа) гадаргууд бусад амьд биес амьдрах
хоёрдогч нөхцөлийг бий болгосон. Ургамал юуны өмнө
гадаргын химийн бүтцийг өөрчлөхийн (ялзмаг, хөрс үүсэх
явц) зэрэгцээ хөрсний чийглэг байдалд нөлөөлж, тэнд
амьдрал нэвчих боломжийг нөхцөлдүүлсэн. Мөн микро ба
макро ургамлын бүрхүүл дэлхийн гадаргуугийн олон янз
байдлыг үүсгэж тэнд мөөг, амьтан бичил биетэн тархах
таатай орчныг бий болгосон. Үүний улмаас усан ба хуурай
газарт явагдсан биологийн эволюци амьгүй дэлхийг
амьд мандал болгохын хамт түүний цаашдын хувьсал
өөрчлөлтөнд шууд оролцох гол хүчин зүйл болсон юм.
Энэ үеэс амьд биеийн түүхэн хөгжлийн явцад физиологи
биохимийн өөр бүтэц бүрэлдэхүүн бүхий хуурай газрын
ургамал, амьтад үүсч хөгжсөн.
Амь мандлын түүхэн хувьсах хөгжлийн явцад өөрийгөө
танин мэдэх чадвартай амьтан болох хүн үүсэж хөгжсөн
нь байгалийн амь мандлыг жолоодох, түүнд нөлөөлөх гол
хүчин зүйл болж хувирсан.
Хүн эхний үедээ байгалийн хуульд захирагдан
амьдарч байснаа хүний нийгмийн хөгжил шинжлэх
ухаан-техникийн дэвшлийн явцадаа байгальтай харьцах
харьцаагаа эрс өөрчлөх болсон. Тухайлбал; ойг ихээр
41

