Page 42 - 02 Амьдралын үүсэл
P. 42
Амьдралын үүсэл
ашигласнаас тухайн нутгийн усны нөөц багасах, түүнээс
болоод усан сүлжээнд өөрчлөлт гарч биогеоценозын
ерөнхий бүтцэд хүчтэй өөрчлөлт үзүүлнэ. Энэ тохиолдолд
тэнцвэртэй байсан “амьдрал” алдагдан оршин тогтноход
бэрхшээлтэй болдог.
Хүнийүйлээр бүтсэн зохиомол биоценоз (тарианталбай,
цэцэрлэг) нэг төрөл ургамал тариалах (монокультур)
шинжтэй байдаг учир ценозын тогтвортой байдал
амархан алдагддагаараа байгалийн биоценозоос ялгаатай.
Жишээлбэл: Тариан талбайд хортон шавж элбэгшихэд
уул талбай нийтдээ өртөж ургац алдахад хүрнэ. Гэтэл
нуга, хээрт ямар нэгэн зүйл ургамлын хортны тоо толгой
ихэсвэл тэр ургамал л өртөхөөс бусад нь хэвийн байдалд
орших болно. Ийм учраас хүн өөрсдийн бүтээсэн ценозын
төлөө байнга анхаарал тавьж түүнийг их хүчээр арчлах
шаардлага гарч байна.
Хүнээс биосферт нөлөөлж байгаа өөр нэг үйлчлэл бол
том хотууд, ашигт малтмалын үйлдвэрүүдийг байгуулж,
байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг их
хэмжээгээр ашиглах, агаар, ус болон бусад орчинд сөрөг
нөлөө үзүүлэх явдал юм. Иймээс байгальтай харьцах
харьцаагаа хүн төрөлхтөн өөрчилж байгалийн хууль зүйд
зохицон, түүнийг жолоодох байдлаар байгалийн нөөц
баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой, арвич
хямгач ашиглаж, хамгаалах ажлыг зохион байгуулах
шаарддагатай болж байна.
Хүн төрөлхтөн байгалийн хуульд тулгуурлан, байгаль
дахь бодисын солилцоо, энергийн хувьслын тасралтгүй
байдлыг хангах, экосистемийн хэвийн байдлыг хадгалах
зэргээр байгаль орчныг ухамсартайгаар жолоодож
дэлхийн амьдралын цогц бүрдлүүдийг хувьсган өөрчилж
биосферийг хүний оюун ухаанд захирагдсан шим ертөнц
болгож байна.
Манай дэлхий дээр амьдрал цаашид хэрхэн орших,
түүгээр ч үл барам оршин байх уу, эс орших уу гэдэг нь
42

