Page 40 - 02 Амьдралын үүсэл
P. 40

Амьдралын үүсэл



                Гуравлаг'1
                хэрэглэгч
                 I  ккал
                                                         11-р зураг.
                                                  Экологийн суврага
                Хоерлогч
                хэрэглэгч
                 10 ккал
               Анхдагч
              хэрэглэгч
              100 ккал
             Вүтээгч
            1000 ккал


              Биосфер  бол  манай  гариг дээрх  амьдрал  илэрч  байгаа
           хамгийн дээд түвшин юм. Дэлхий дээр амьдрал үүссэнээр
           дэлхийн  нүүр  царайг  ихэд  өөрчилж  чанарын  шинэ
           илэрхийлэл  болсон  биосфер  буюу  амь  мандал  бүрэлдэн
           тогтнох үндсийг бий болгосон. Амьдрал оршин байгаагийн
           илэрхийлэл болсон амь мандал нарны гэрлийн тусламжаар
           атомуудын  биоген  шилжилт  явагдах  амьд  ба  амьгүй
           биесийн өвөрмөц харьцааны бүрдэл болж байдаг.
              В.И.Вернадский  биосфер  дахь  бодис  ба  энергийн
           эргэлтийн  үндсэн  хэсгийг  буюу  дэлхийн  бүх  амьд
           биесийн 99%-ийг ургамал эзлэн бүрдүүлнэ гэжээ. Ургамал
           анх  түрүүн  нарны  энергийг  авч  нүүрсхүчлийн  хий  ба
           усыг  нийлэгжүүлсний  үндсэн  дээр  анхдагч  органик
           бүтээгдэхүүн буюу биогарцын анхны дээжийг үйлдвэрлэнэ.
           Үүний зэрэгцээ ургамал нь агаар дахь хүчилтөрөгч, хөрсөн
           дахь  азот,  бусад  бичил  элементүүд  болох  кальци,  кали,
           маргенц,  цайр,  зэс  ба  магнийг  бионийлэгжүүлэлтэнд
           оруулж бодисын эргэлтэнд оруулна.
              Нарнаас шингээгдсэн  энэ их энерги ургамалд шингээд
           зогсохгүй тэжээлийн хэлхээнд орж байгаа бүх амьд биед
           шилжсэнээр  өндөр  энергийн  молекул  (эслэг,  уураг,  өөх-
           тос,  нүүрс-ус)  ба  амьд  биеийг  (навч,  цэцэг,  үр  жимс,  үр
           гэх мэт)  бүтээхэд оролцон, хувьсаж байгалийн эргэлтэнд
           оролцоно.  Байгаль  дахь  бодисын  эргэлийн  тасралтгүй

           40
   35   36   37   38   39   40   41   42   43