Page 5 - VI-XI анги ЭРҮҮЛ МЭНД
P. 5
9-р анги: САЙН БАЙНА УУ. ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Санамж:
✓ Эрүүл мэндийн хичээлийн даалгаврыг өдөр өдөрт нь чанартай хийж гүйцэтгэнэ.
✓ Даалгаврыг хичээлийн дэвтэр дээр тэмдэглэнэ.
✓ Мэргэжлийн болон ангийн багштай эргэх холбоотой ажиллаж багшид заавал шалгуулна.
Даалгавар №1
1. Цаг үеийн онц аюулт халдварт өвчнөөс \ Ковыд-19\ ӨӨРИЙГӨӨ болон ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ хэрхэн
хамгаалж урьдчилан сэргийлж байна вэ? Найзууддаа хандан уриалга гарган зөвлөмж бичээрэй.
2. Хичээлийн 5 өдрийн зохистой дэглэм боловсруулж өөрийн өрөө болон ойр хананд ил нүдэнд харагдахуйц
байршуулан дагаж мөрдөж байгаа эсэхэд дүгнэлт хийгээрэй.
3. “Гэр бүлийн өдрийн дэглэмд оруулж хэрэгжүүлэх миний санал”- Чи ямар санал оруулсан танай гэр бүл
хэрэгжүүлж байгаа эсэх талаар бичнэ.
Даалгавар №2
1. Халдварт бус өвчнөөр өвчлөхгүйн тулд өөрийн хэрэгжүүлэх ёстой болон хэрэгжүүлэх ёсгүй зүйлсийг
хүснэгтэнд бичээрэй. \Чихрийн шижин, Таргалалт, Яс сийрэгжилт, Зүрх судасны өвчин, Хавдар \Сурах
бичиг-8-10 хуудас\
Хийх ёстой Хийх ёсгүй
Хангалттай хэмжээнд унтаж амрах.\9-11 цаг\ .................................................................................
.................................................................................. ....................................................................................
................................................................................... Хорт зуршил хэрэглэхгүй байх.\архи, тамхи\
................................................................................... .....................................................................................
2. Дээрх өвчлөлүүдээс 1-г сонгоод тухайн өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж боловсруулаарай.
Даалгавар №3
1. Өөрийн хоногт авах өөх тос, нүүрс усны хэмжээгээ сурах бичгийн 22-р хуудасны Хүснэгт-1,2-г
ашиглан тооцоолж олоорой.
2. Давсны хэрэглээг бууруулах ЗӨВЛӨМЖ боловсруулаад гэр бүлээрээ хэрэгжүүлээрэй. \Сурах
бичиг-23хуудас\
Даалгавар №4
1. Монголын уламжлалт хоол хүнснээс өвлийн улиралд тохирох хоол хүнсийг жагсаан бичнэ.
2. Цаг үеийн өвчлөл ханиад томууны улиралтай холбоотой 1 өдрийн зохистой хоолны цэс зохиож бичнэ үү. \
Сурах бичиг- 25-26 хуудас\
Даалгавар №5
1. Гэр бүлийн гишүүдээс 3-с доошгүй хүний биеийн жингийн индекс \ БЖИ\ тодорхойлж олоорой.,
БЖИ= h Өндрийн квадрат \ Жин
2\
2. Доорх хүснэгтийг ашиглан гэр бүлийн гишүүн тус бүрд БЖИ-н үнэлгээ өгөөрэй. \сурах бичиг-30-31 хуудас\
Биеийн жингийн индекс Үнэлэх Эрүүл мэндийн эрсдэл
18.5-с бага Жингийн дутагдалтай Маш бага
18.6-24.9 Хэвийн Бага
25.0-29.9 Илүүдэл жин Өвдөх магадлалтай
30.0-34.9 Таргалалтын 1-р зэрэг Магадлал их
35.0-39.9 Таргалалтын 2-р зэрэг Магадлал маш их
Даалгавар №6
1. Өөрийнхөө арьс үсний онцлогийг тодорхойлж ямар төрөлд хамаарахыг олоорой.
2. Хэрхэн арчлах талаар мэдээлэл олж бичиж хэрэгжүүлээрэй. Сурах бичиг-12-14хуудас\
Даалгавар №7
1. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх хүснэгтээр өөрийн болон гэр бүлийн 1 гишүүний
эрсдэлийг үнэлж дүгнэлт гаргаарай.
№ Халдварт бус өвчнөөс хамгаалах хүчин зүйлс Тийм Хааяа Үгүй
1 БЖИ хэвийн
2 Өдөр бүр багадаа 400гр хүнсний ногоо жимс хэрэглэдэг
3 Өдөр бүр 2 аяга сүү болон цагаан идээ хэрэглэдэг.
4 Суудлын бүс хэрэглэдэг.
5 Өдөр бүр 30 минут түүнээс дээш дасгал хөдөлгөөн хийдэг.
6 Хийжүүлсэн чихэртэй ундааг 7 хоногт 1-с бага удаа хэрэглэдэг.
7 Давсгүй цай уудаг
8 Чихэрлэг хүнс хэрэглэдэггүй.
9 Өөх тос хэтрүүлэн хэрэглэдэггүй.
10 Архи хэрэглэдэггүй.
11 Тамхи татдаггүй.
Нийт
Хамтдаа хэрэгжүүлье . 1. Гараа тогтмол угаах 2. Маскаа тогтмол зүүх 3.Шаардлагагүй тохиолдолд
гэрээсээ гарахгүй байх 4. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх 5.Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн
хэрэглэх.

