Page 7 - VI-XI анги ЭРҮҮЛ МЭНД
P. 7

Эрүүл мэнд ХI анги
               Даалгавар №1.
               Хар тугалганы найрлагатай бүтээгдэхүүн ямар эрхтэн тогтолцоонд нэвтэрч гэмтээдгийг дараах
               өгөгдлүүдээс зөв харгалзуулна уу?
               1.Хоол боловсруулах замаар хүний биед нэвтрэх                  А.Шар будаг
               2.Амьсгалын замаар хүний биед нэвтрэх                                Б.Лаазалсан бүтээгдэхүүн
               3.Арьс салстын замаар хүний биед нэвтрэх                            В.Уруулын будаг
                                                                                                                    Г.Бензины шаталт
                                                                                                                    Д.Нүүрсний үнс
                                                                                                                    Е.Батарей
               Даалгавар №2.
               Пестицидын дараах төрлүүд байдаг.Гербицид-хог ургамлын эсрэг,инсектицид-хортон шавжийн
               эсрэг,родентицид-мэрэгчдийн эсрэг, фүнгицид-ургамлын өвчний эсрэг хэрэглэдэг химийн бодис.Эдгээр
               бодисыг хэрэглэснээс гарч буй хор нөлөө,түүнээс сэргийлэх арга замуудыг тайлбарлан,зөвлөмж бичээрэй.

               Даалгавар №3.
               Монголд голдуу асбестин барилгын материал ихээр зарж байдаг.Тэгвэл бид асбестийн тоосноос өөрийгөө
               болон тэнд ажиллаж буй хүмүүсийг хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

               Даалгавар №4.
               А.Сэтгэл түгшихэд дараах 3 хариу урвал илэрдэг.
                     1.................................          2. .....................................     3....................................
               Б .Сэтгэл түгшилтээс сэргийлэхийн тулд:.............................................................................
               В. Сэтгэл түгшилтийг даван туулахын тулд:..........................................................................

               Даалгавар №5.
               Дараах асуултын дагуу эргэцүүлэн бодож хариултыг бичээрэй.
               1.Хэрвээ чиний дотны найз охин чинь жирэмсэн болсон тухайгаа зөвхөн чамд хэлбэл чи түүний төлөө юу
               хийж болох вэ?
               .................................................................................................................................................................
               2.Юу хийж болохгүй вэ?
                                       .........................................................................................................................................................
               3.Эцсийн шийдвэрийг хэн гаргах ёстой вэ?
               .................................................................................................................................................................
               4.Хэнд ч мэдэгдэхгүй хурдан шийдэх арга хэмжээ авах нь хэр зөв шийдвэр бол?
               Яагаад?
               ................................................................................................................................................................

               Даалгавар №6.
                  I.   Хөрсөнд сүрьеэгийн нян хэр хугацаанд байх вэ?
                            А.6сар      Б. 1-2 сар      В.25 өдөр      Г.100 хоног
                 II.   Усанд сүрьеэгийн нян хэр хугацаанд байх вэ?
                             А.3сар      Б. 100 хоног     В.150 хоног     Г. 11жил
                 III.   Тоосонд сүрьеэгийн нян хэр хугацаанд байх вэ?
                             А.100 хоног     Б.5сар      В.24 цаг     Г. 1цаг

               Даалгавар №7.
               Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга:
                   ✓  ....................................................................................................................................................
                   ✓  .....................................................................................................................................................
                   ✓  .....................................................................................................................................................
   2   3   4   5   6   7   8