Page 6 - VI-XI анги ЭРҮҮЛ МЭНД
P. 6
10-р анги: САЙН БАЙНА УУ. ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Санамж:
✓ Эрүүл мэндийн хичээлийн даалгаврыг өдөр өдөрт нь чанартай хийж гүйцэтгэнэ.
✓ Даалгаврыг хичээлийн дэвтэр дээр тэмдэглэнэ.
✓ Мэргэжлийн болон ангийн багштай эргэх холбоотой ажиллаж багшид заавал шалгуулна.
Даалгавар №1:
1. Цаг үеийн онц аюулт халдварт өвчнөөс \ Ковыд-19\ ӨӨРИЙГӨӨ болон ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ хэрхэн
хамгаалж урьдчилан сэргийлж байна вэ? Найзууддаа хандан уриалга гарган зөвлөмж бичээрэй.
2. Хичээлийн 5 өдрийн зохистой дэглэм боловсруулж өөрийн өрөө болон ойр хананд ил нүдэнд
харагдахуйц байршуулан дагаж мөрдөж байгаа эсэхэд дүнэлт хийгээрэй.
3. “Гэр бүлийн өдрийн дэглэмд оруулж хэрэгжүүлэх миний санал”- ямар санал оруулсан танай гэр бүл
хэрэгжүүлж байгаа эсэх.
Даалгавар №2
1. Хөрс, Ус, Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг бичээрэй. \Хүснэгтэнд оруулж бичнэ\
2. Хөрс, Ус, Агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд чи өөрөө болон танай гэр бүл юу хийж чадах талаар
хамтдаа хэлэлцэж дүгнэлт гаргаарай. \сурах бичиг 6-8хуудас\
Даалгавар №3
1. Чи өөрийгөө хэр зэрэг дархлаатай гэж боддог вэ? Дархлаагаа дэмжихийн тулд чи юу хийх вэ?
2. Дархлаа дэмжих 5-р аргыг нэрлэж бичээрэй.
3. Танай гэр бүл цаг үеийн өвчлөл өнөөгийн байдалд хэрхэн дархлаагаа дэмжиж байна вэ? \ сурах бичиг 10-
12хуудас\
Даалгавар №4
1. Хавдрын үед илрэх нийтлэг шинжүүдийг дэвтэртээ бичээрэй.
1........................ 2............................. 3...................................... 4..................................... 5..................................
2. Хавдрын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд хийх зүйлс болон татгалзах зүйлсийг хүснэгтэнд
бичээрэй.
Хийх зүйлс Татгалзах зүйлс
• Дасгал хөдөлгөөн хийх • Тамхи татахаас татгалзах
Даалгавар №5
1. Урд өдрийнхөө идсэн хоол хүнсийг өглөөнөөс орой хүртэлх бүгдийг жагсаан бичнэ.
2. Идсэн бүх хоол хүнснээсээ ямар ямар АМИН ДЭМ БА ЭРДЭС бодис авсан байна гэдгийг харгалзуулан
бүгдийг тоочин бичнэ.
3. Чи тухайн өдрийн идсэн хоол хүнснээс ямар эрдэс бодис болон амин дэм илүү эсвэл дутагдалтай
авсан байна вэ? гэдгийг дүгнэлт гаргана уу. \сурах бичиг 22-27 хуудас\
Даалгавар №6
1. Танай гэр бүл хоол хүнсний баталгаат байдлыг бүрэн хангаж чаддаг уу? \ Хадгалалт, худалдан авалт,
боловсруулалт \
1. Тийм бол эсвэл үгүй бол тус бүрд дүгнэлт гаргаад цаашид хоол хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах
талаар гэр бүлээрээ ярилцаад мөрдөх дүрэм гаргаад гал тогооны өрөөндөө байрлуулаарай.
Даалгавар №7
1. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг үнэлэх хүснэгтээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн
эрсдэлийг үнэлж дүгнэлт гаргаарай.
2. Дүгнэлтээс гэр бүлээрээ хэлэлцээд ямар өөрчлөлт гарсан бэ? Цаашид баримтлах дэглэм дүрэм журам
гаргаарай.
№ Халдварт бус өвчнөөс хамгаалах хүчин зүйлс Тийм Хааяа Үгүй
1 БЖИ хэвийн
2 Өдөр бүр багадаа 400гр хүнсний ногоо жимс хэрэглэдэг
3 Өдөр бүр 2 аяга сүү болон цагаан идээ хэрэглэдэг.
4 Суудлын бүс хэрэглэдэг.
5 Өдөр бүр 30 минут түүнээс дээш дасгал хөдөлгөөн хийдэг.
6 Хийжүүлсэн чихэртэй ундааг 7 хоногт 1-с бага удаа хэрэглэдэг.
7 Давсгүй цай уудаг
8 Чихэрлэг хүнс хэрэглэдэггүй.
9 Өөх тос хэтрүүлэн хэрэглэдэггүй.
10 Архи хэрэглэдэггүй.
11 Тамхи татдаггүй.
Нийт
Хамтдаа хэрэгжүүлье . 1. Гараа тогтмол угаах 2. Маскаа тогтмол зүүх 3.Шаардлагагүй тохиолдолд
гэрээсээ гарахгүй байх 4. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх 5.Дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн
хэрэглэх.

