Page 17 - ЮНИДО
P. 17
Кейс 2. Дундговь аймагт болсон хонины ноосны чанар сайжруулах сургалтын үеэр
гурван хүн шагнал гардан авав
Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төсөл
нь Ховд аймгийн Алтайн Уулсын Оргил малчдын хоршоотой хамтран 2019 оны 6, 8-р сард
Ховд аймагт "Хонины ноосны чанар сайжруулах, ангилах, пресслэх" олон улсын
сургалтыг хоёр удаа зохион байгуулав. Сургалтын үр дүнд мастер хяргагчид, ноос
ангилагч нарыг бэлтгэж, хонины ноосны чанар сайжруулах ажлыг орон даяар нэвтрүүлэх
боломж бүрдэв.
ХХААХҮЯ, Дундговь аймаг болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийн тавьсан хүсэлтийн
дагуу хонины ноос хяргах арга туршлагыг орон даяар түгээн дэлгэрүүлэх, сургагч багш
нарын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 6-р сарын 29-нөөс 7-р сарын 5-ны хооронд
хонины ноосны чанар сайжруулах олон улсын сургалтыг Өмнөговь, Дундговь, Хөвсгөл,
Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгуудын нийт 20 мастер, 20 туслах хяргагч нарыг хамруулан
зохион байгуулав. Тус сургалтыг ХХААХҮЯ, МЭЕГ болон аймгуудын ЗДТГ хамтран
амжилттай зохион байгууллаа.
ХХААХҮ-ийн сайд Алтайн Уулсын Оргил малчдын хоршооны дарга Т. Алтансүхийн хичээл
зүтгэл, манлайлал, хамтын ажиллагааг үнэлэн Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний
ажилтан цол тэмдгээр шагнав. Т.Алтансүх бол малын гаралтай бүтээгдэхүүнийг чанарыг
сайжруулахад чиглэсэн Ар хуулах төхөөрөмжийг турших, хонины ноосыг цахилгаан
машинаар хяргах дэд төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн
НҮБАҮХБ-ын гол түнш юм.
Мөн Алтайн Уулсын Оргил малчдын хоршооны гишүүн, төслийн хүрээнд 2019 онд Мастер
хяргагч-сургагч багшаар бэлтгэгдсэн Э.Энхтамирыг ХХААХҮЯ-наас Хүнс, Хөдөө аж ахуйн
салбарын хүндэт жуух бичгээр шагнасан. Энэ сургалтын үеэр мөн ХХААХҮ-ийн сайд
Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газар, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын газрын
дарга нарыг шагнасан.
Энэхүү хонь хяргах сургалт нь ээрэх технологи болон ноосон утасны чанарыг сайжруулж,
дайвар бүтээгдэхүүнд суурилсан дулаалгын материалын экспорт, шинээр ажлын байр
үүсэх боломж зэрэг хэд хэдэн боломжийг нээж өгсөн.
Page | 16