Page 13 - ЮНИДО
P. 13

Төсөл нь дэлхий даяар тархаад буй Ковид 19 цар тахлын нөхцөл байдал, сорилттой
               тулгарсан  ч  төсөл  хэрэгжүүлэх  нэгж  нь  орон  нутагт  чиглэсэн  чадавхжуулах  үйл
               ажиллагааг  цахим  хэлбэрээр  (жишээлбэл  Zoom)  явуулж  төлөвлөсөн  ажлуудаа  хийж
               чадсан.  Шуурхай  арга  хэмжээ  авсны  үр  дүнд  ХХААХҮЯ-тай  нягт  хамтран  ажиллаж
               НҮБАҮХБ-ын цахим сургалтуудыг Монгол улсын 21 аймгийн 300 гаруй хөдөө аж ахуй,
               ЖДҮ-ийн  мэргэжилтнүүдэд  танилцуулсан.  НҮБАҮХБ-ын  дөрвөн  салбарыг  хамарсан
               цахим  сургалтуудыг  сургалтын  талбартай  дотоодын  байгууллагуудад  түгээн
               нэвтрүүлсэн.  Төслийн  тогтвортой  байдлыг  урт  хугацаанд  хангах  зорилгоор  АРМОНО
               корпорац (шинэ нэр: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв)
               дээр "Аж үйлдвэрлэлийн ирээдүй" холимог сургалтын төвийг төслийн дэмжлэгтэйгээр
               байгуулж  хүнс  болон  хөнгөн  үйлдвэрийн  салбарын  оролцогч  талууд  тэр  дундаа
               залуучуудад суралцах орчин нөхцөл, боломжийг бүрдүүлээд байна.

               Хонины  ноосыг  цахилгаан  машинаар  хяргах  болон  арьс,  ширийг  гэмтэлгүй  хуулах
               технологи, арга техник зэрэг практик сургалтуудыг төлөвлөсний дагуу Дундговь, Ховд
               аймгуудад Ковид-оос урьдчилан сэргийлэх хатуу дэглэм, арга хэмжээг авч амжилттай
               зохион  байгуулав.  Монгол  Улсын  Засгийн  газар  болон  төслийн  ашиг  шим  хүртэгчид
               төслөөс  хэрэгжүүлсэн  дээрх  хоёр  үйл  ажиллагааг  хамгийн  их  үнэлэн  сайшаасан.
               ХХААХҮ-ийн  сайд  энэ  хоёр  ажлыг  орон  даяар  түгээн  дэлгэрүүлэх  ажлыг  ХХААХҮЯ-
               наас шууд хариуцан зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

               Арьс  ширний  инженер,  биотехнологийн  мэргэжлээр  Турк  улсад  их  дээд  сургууль
               төгссөн хоёр залуу мэргэжилтнийг төсөлд ажиллуулсан. Төслийн үндэсний зохицуулагч
               нь  НҮБАҮХБ-ын  МУМУХЭДТ,  тэдгээр  хоёр  залуу  мэргэжилтэн  болон  ХХААХҮЯ,
               МАШҮХны  төлөөллүүдийн  хамт  Туркийн  элчин  сайдын  яамтай  уулзалт  зохион
               байгуулав. Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Мухиттин Ахмет Язалтай
               хийсэн  уг  уулзалтаар  монгол  залуучуудыг  хүнсний  болон  хөнгөн  үйлдвэрийн
               инженерчлэлийн  чиглэлээр  Турк  улсад  тэтгэлэгтэйгээр  суралцахад  дэмжлэг  үзүүлэх
               тухай ярилцав. Энэ уулзалтын дараа МАШҮХ болон хоёр залуу мэргэжилтэн нийт 12
               үйлдвэрийн  ажилтанд  хэд  хэдэн  удаагийн  семинарыг  зохион  байгуулж,  удирдлагаар
               хангасны үр дүнд 7 залуу мэргэжилтнүүдээс 2-ынх нь Турк улсын тэтгэлэгт хөтөлбөрт
               хамрагдах  хүсэлт  зөвшөөрөгдөж,  энэ  хичээлийн  жилийн  онлайн  сургалтад  10  дугаар
               сараас  эхлэн  суралцаж байна.  Тухайлбал,  Эржиесийн  Их  сургуулийн  хөдөө  аж  ахуй,
               биотехнологийн  чиглэлээр  магистрын  сургалтад  Б.Бат-Онол,  Эгэгийн  Их  сургуулийн
               арьс  ширний  инженерчлэлийн  бакалаврын  сургалтынхөтөлбөрт  Т.Лхагвадорж  нар
               хамрагдаж байна.

               Ковид 19 цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд хөл хорионы дэглэм 2020 оны
               11-р  сарын  11-ний  өдрөөс  тогтоосны  улмаас  төслийн  хүрээнд  хийхээр  төлөвлөсөн
               цөөн хэдэн ажил цуцлагдсан. Гэсэн хэдий ч төслийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан
               томоохон  ажлуудыг  хөл  хорионы  өмнө  болон  хөл  хорионы  үеэр  хийж  гүйцэтгэсэн
               байсан.

               Төслийн  үр дүнг  олон нийтийн  сүлжээ,  телевиз,  радио  болон уулзалтаар  дамжуулан
               олон  нийтэд  түгээн  сурталчилсан.  Төслийн  Youtube,  Facebook  хуудас  3100  гаруй
               гишүүн болон дагагчтай болсон.






                                                                                                 Page | 12
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18