Page 10 - ЮНИДО
P. 10

ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ


               Европын  Холбооны  санхүүжилттэй  “Монгол  Улсад  Хөдөлмөр  эрхлэлтийг  дэмжих”
               төслийн НҮБХХААБ -ын хэрэгжүүлэх бүрэлдэхүүн хэсэг 2016 онд эхэлсэн бол НҮБ-ын
               хоёр  байгууллага  хоорондын  хамтын  ажиллагааны  гэрээний  дагуу  хэрэгжиж  буй
               НҮБАҮХБ-ын  төслийн  бүрэлдэхүүн  хэсэг  нь  НҮБХХААБ-аас  хийгдэх  санхүүжилт
               удааширсантай холбоотойгоор 2018 оны 2-р сараас хэрэгжиж эхэлсэн.Энэхүү тайланд
               төслийн НҮБАҮХБ-ын бүрэлдэхүүн хэсгийн 2020 оны 2-р сарын 1-нээс 2020 оны 11-р
               сарын 30-ныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүнг тусгав.

               Төслийн  НҮБАҮХБ-ын  бүрэлдэхүүн  хэсгийн  үйл  ажиллагааны  үндсэн  чиглэл  нь  2.1
               махны дэд бүрэлдэхүүн хэсэг, 2.2 сүүний дэд бүрэлдэхүүн хэсэг, 2.3 ноос ноолуурын
               дэд  бүрэлдэхүүн  хэсэг,  2.4  арьс,  ширний  дэд  бүрэлдэхүүн  хэсэг  юм.  НҮБАҮХБ  мах,
               сүүний  нэмүү  өртгийн  сүлжээний  бэлтгэн  нийлүүлэлтийн  дараагийн  үе  шат  болох
               боловсруулах  үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд  НҮБХХААБ-тай  хамтран  ажиллах  ба
               НҮБАҮХБ  арьс  шир,  ноос  ноолуурын  өртгийн  сүлжээг  бүхэлд  нь  хариуцан
               хэрэгжүүлэхээр төслийн баримт бичигт тусгасан.

               Төсөл нь зорьсон үр дүндээ хүрэх, гарсан үр дүнг цаашид тогтвортой үргэлжлүүлэхийн
               тулд  төслөөс  өртгийн  сүлжээ  бүрийн  хүрээнд  үр  дүнтэй  болох  нь  туршилтаар
               нотлогдсон  арга,  шийдлийг  цаашид  тогтвортой  үргэлжлэх  нөхцөлийг  бүрдүүлэхэд
               (албажуулах) анхааран ажиллаа. Төслийн гол үр дүнгүүдээс дурдвал.

                  •    Мах  ба  сүү  боловсруулах  үйлдвэрүүдэд  олон  улсын  стандартын  чиглэлээр
                       мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөв.
                  •    Хувийн  хэвшлийн  мал  төхөөрөх  үйлдвэрүүдэд  орчин  үеийн  тоног  төхөөрөмж,
                       хэрэгслийг нэвтрүүлсэн.
                  •    Арьс,  ширийг  гэмтэлгүй  хуулах  төхөөрөмжийг  нэвтрүүлж,  дотооддоо
                       үйлдвэрлэж туршсан.
                  •    Арьс Ширний Олон Улсын Зөвлөлийн (LWG) олон улсын аудитыг арьс ширний
                       салбарт хийж байна.
                  •    Арьс шир үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
                       сургалтууд зохион байгуулав.
                  •    Хонины ноосыг цахилгаан машинаар хяргах үйлчилгээг нэвтрүүлсэн.
                  •    Ээрэх, гүйцэтгэн боловсруулалтын сургалтын төвийг байгуулсан.
                  •    Хэд  хэдэн  салбар,  чиглэлээр  дотоодын  түнш  байгууллагуудад  цахим  болон
                       холимог сургалтуудыг нэвтрүүлэн  хэрэгжүүлсэн.

               2020 оны 11-р сарын 30-ны байдлаар төслийн нийт санхүүгийн зарцуулалт 1,244,030
               евро буюу төсвийн гүйцэтгэл 79% -тай (захиргааны зардал 7% орсон) байна. Диаграм
               1-ийг харна уу.
















                                                                                                  Page | 9
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15