Page 9 - ЮНИДО
P. 9

Төслийн 2-р бүрэлдэхүүний түншлэгч талууд бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр,
               хөдөлмөрийн  асуудал  хариуцсан  чиглэлийн  яамд  –  Хүнс,  хөдөө  аж  ахуй,  хөнгөн
               үйлдвэрийн  яам,  Хөдөлмөр,  нийгмийн  хамгааллын  яам,  Засгийн  газрын  холбогдох
               агентлагууд (тухайлбал: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн
               газар),  орон  нутгийн  засаг  захиргаа,  төрийн  үйлчилгээний  байгууллага,  эрдэм
               шинжилгээ,  судалгааны  байгууллагууд,  мэргэжлийн  сургалт  үйлдвэрлэлийн  төвүүд,
               бизнесийн холбоод болон дээрх таван нэмүү өртгийн сүлжээнд үйл ажиллагаа явуулж
               буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд юм.

               Төслийн  үр  шимийг  хүртэгчид  бол  зорилтот  таван  нэмүү  өртгийн  сүлжээнд  оролцож
               үйл ажиллагаа явуулдаг том, жижиг хувийн хэвшлийн (мөн хоршоод) аж ахуйн нэгжийн
               эзэд,  ажилчид;  орон  нутгийн  засаг  захиргаа:  хот,  дүүрэг,  аймаг,  сумын  захиргаа,
               холбогдох ТББ-ууд, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд; их сургууль, эрдэм
               шинжилгээ судалгаа, мэргэжлийн боловсролын болон сургалтын байгууллагууд юм.

               Бүрэлдэхүүн 2-оос хүлээгдэж буй үр дүн: Тухайн нэмүү өртгийн сүлжээнүүдэд үйл
               ажиллагаа  явуулдаг  хувийн  хэвшлийн  хөдөлмөр  эрхлэлтийн  орчин  нөхцөл,  чадавх
               дээшилнэ.  Төслийн  баримт  бичигт  тусгасны  дагуу  дараах  үндсэн  үйл  ажиллагааг
               хэрэгжүүлсэн байна: (i) сонгогдсон нэмүү өртгийн сүлжээнүүдийн судалгааг оролцооны
               аргаар хийх, (ii) нэмүү өртөг бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж, чадавхыг
               бэхжүүлэх,  (iii)  нэмүү  өртөг  бий  болгох,  үйлдвэрлэлээ  өргөтгөхөд  тулгарч  буй
               бэрхшээлийг  даван  туулахад  нь  нэмүү  өртгийн  сүлжээнд  оролцогчдыг  дэмжих  арга
               хэмжээг тодорхойлж үнэлэх.

















































                                                                                                  Page | 8
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14