Page 11 - ЮНИДО
P. 11

Зураг 1. Санхүүгийн зарцуулалт 2020.11.30-ны байдлаар
































               Төслөөс гарсан бусад олон үр дүнг энэхүү тайланд тусгав ( хүснэгт 3, 4-ийг харна уу).
               Төслийн  эдгээр  үр  дүн  нь  1600  гаруй  ажлын  байрыг  шинээр  үүсгэхэд  хувь  нэмэр
               оруулсан. Жишээлбэл:


                    1.  Текстилийн  (ноос,  ноолуур)  өртгийн  сүлжээ:  төслийн  зорилтот  аймгуудад
                        хонины  ноосыг  цахилгаан  машинаар  хяргах  туршлагыг  нэвтрүүлэн  түгээн
                        дэлгэрүүлсний үр дүнд 700 гаруй ажлын байр шинээр үүссэн; Сум бүрт доод
                        тал  нь  5  хүнийг  хонины  ноос  хяргаж  бэлтгэгчээр  ажиллуулахад  орон  нутагт
                        дунджаар 1,500 ажлын байр шинээр бий болох боломжтой юм.
                    2.  Арьс  ширний  өртгийн  сүлжээ:  дэвшилтэт  технологи  болох  ар  хуулах
                        төхөөрөмж (SFF)-ийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмж болон арьс ширэн
                        түүхийн  эдийн  үнэ  цэнийг  нэмэгдүүлэхийн  зэрэгцээ  орон  нутагт  900  гаруй
                        ажлын байр шинээр үүсэх тооцоолол гарсан. Ер нь 300 сумд тус бүр 3 хүн уг
                        ажлыг хийвэл нийт 900 ажлын байрыг шинээр бий болгох боломжтой юм.


               Мөн  мах,  арьс  шир,  ноос  ноолуурын  бэлтгэн  нийлүүлэлтийн  сүлжээний  бүтээмжийг
               нэмэгдүүлэхийн  зэрэгцээ  мал  аж  ахуйн  гаралтай  бүтээгдэхүүний  чанарыг  ихээр
               сайжруулсан.  Олон  улсын  сайн  туршлагыг  нэвтрүүлэх  замаар  ажлын  байр  шинээр
               үүсгэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход хувь нэмэр оруулж, 2020 онд нийт
               1511  (46%  нь  эмэгтэй)    төслийн  үр  шимийг  шууд  болон  шууд  бусаар  хүртэгчдэд
               танхимын болон практик сургалтыг зохион байгуулсан (Хүснэгт 4-ийг харна уу).

               Төслөөс  нэвтрүүлсэн  эдгээр  сайн  туршлагыг  Монгол  Улсын  Засгийн  Газар  болон
               ХХААХҮЯ-ны       бодлого,    хөтөлбөрийн     хүрээнд    улсын    төсвөөр     НҮБАҮХБ-аас
               боловсруулсан  олон  улсын  стандартыг  ашиглан  түгээн  дэлгэрүүлэх  ажил  хийгдэж
               эхлээд байна. Түүнчлэн хувийн хэвшлийн салбар олон улсын стандарт болон түүхий
               эдийн чанартай бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны шаардлагад нийцсэн нэмүү өртөг
               шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр туршлагажин ажиллаж байна.

               Төсөл  нь  ХХААХҮЯ-наас  баримталж  буй  бодлого  чиглэл,  хөтөлбөртэй  нягт  уялдаа
               холбоотой  хэрэгжиж,  Засгийн  газрын  “Тогтвортой  Хөгжлийн  үзэл  баримтлал  2030”,



                                                                                                 Page | 10
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16