Page 7 - ЮНИДО
P. 7
ТАЛАРХАЛ
Энэхүү тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэр Хөгжлийн байгууллага
(НҮБАҮХБ)-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн баг (Улаанбаатар, Вена хот дахь)
хамтран бэлтгэж, Төслийн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүд болон бусад холбогдох оролцогч
талуудад танилцууллаа. 2020 оны тайлант жилийн хугацаанд төсөл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), тэр дундаа Бодлого, төлөвлөлтийн газар, Хөнгөн үйлдвэрийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй үйл ажиллагаагаа уялдуулж нягт
хамтран ажиллалаа.
ХХААХҮЯ-ны сайд асан Ч.Улаан, шинээр томилогдсон сайд З.Мэндсайхан нар болон түүний баг
хамт олон, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ), Алтайн уулсын оргил
(АУО) малчдын дундын хоршоо, Ховд, Дундговь аймгийн засаг захиргаа болон тус аймгуудын
хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газарт төслийн үйл ажиллагаа, сургалт арга хэмжээ
амжилттай зохион байгуулахад хамтран ажилласанд онцгойлон талархал илэрхийлье.
Төслийн олон талт хамтрагч байгууллагууд болох мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний
байгууллага, малчдын хоршоо, засгийн газрын харьяа байгууллагууд болон тэдгээрийн
мэргэжлийн зөвлөх инженерүүд, тухайлбал Т.Баярсайхан, С.Даваажав, М.Бат-Очир,
Д.Амаржаргал, профессор Г.Надмид, Г.Батчимэг, Т.Алтансүх, Иан Лийч нар мэргэжлийн
тусламж дэмжлэгээ харамгүй хуваалцсан.
НҮБАҮХБ-ын олон улсын экспертүүд болох Али Бадарнех, Иван Крал, Висванатан Мунусами,
Ралф Арбэйд, Лайнус Ву, Норберт Недзвиц, Фэрэнк Шмэйл, Изза Али Бэйтүни, Карл Щэбеста,
Соха Аталлах, Йоханнес Берхмаер, Сергей Голованов нарын олон улсын шинэ мэдлэг, ур
чадвар, туршлагаар бид үндэсний мэргэжилтнүүдийг чадавхижууллаа.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бид хамтран мэдлэг, ур чадвар
дээшлүүлэх, технологи дамжуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлээд байна.
Монгол Улс дахь Европын Холбоо (ЕХ)-ны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа, дэмжлэг,
идэвхтэй оролцооны үр дүнд төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга
хэмжээнүүдийг олон нийтэд таниулан сурталчилж буйдболон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
төслийг амжилттай удирдан чиглүүлэхэд хамтран ажиллаж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага (ХХААБ)-ын удирдлагад талархал илэрхийлье.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг i.kral@unido.org, m.gungaa@unido.org хаягаар хандан
авна уу.
Төслийн youtube суваг:
https://www.youtube.com/channel/UCZb9I62dbH8d_GwaZ4xdSJg
Төслийн фэйсбук хуудас: @unidosecim
https://www.facebook.com/unidosecim
НҮБАҮХБ-ын вэб хуудас: www.unido.org
Page | 6