Page 12 - ЮНИДО
P. 12

2016-2020  ба  2020-2024  онуудын  Засгийн  газрын  мөрийн  хөтөлбөр,  “Үйлдвэржилт
               21:100”, “Ноолуур”, “Мах, сүүний аян”, “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол”, “Монгол Экспорт”,
               “Сав,  баглаа  боодол”,  Хоршоог  хөгжүүлэх  нийгмийн  хэмжээний  хөтөлбөр  III  болон
               “Монгол  малчин”  үндэсний  хөтөлбөр  (2020-2024)  зэрэг  бодлого,  хөтөлбөрүүдийг
               хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан.

               Тайлант  хугацаанд  2020  оны  2-р  сард  Вена  хотод  болсон  ХХААХҮ-ийн  Сайд  болон
               НҮБАҮХБ-ын  Ерөнхий  Захирал  нарын  дээд  хэмжээний  уулзалтын  үеэр  танилцуулж,
               хэлэлцсэн  чухал  сэдвүүдийн  нэг  нь  “Монгол  Улсад  Хөдөлмөр  Эрхлэлтийг  Дэмжих”
               (SECIM)  төсөл  байв.  ХХААХҮ-ийн  сайд  НҮБАҮХБ-ын  зүгээс  Монгол  Улсын  хөдөө  аж
               ахуйн  салбарт  техникийн  туслалцааг  тасралтгүй  үзүүлж  ирснийг  сайшаан  үнэлж,
               Монгол Улсад үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж олон улсын технологи,
               стандартыг  нэвтрүүлэх  замаар  боловсруулах  үйлдвэр,  нэмүү  өртөг  шингэсэн
               бүтээгдэхүүн  үйлдвэрлэхэд  дэмжлэг  үзүүлж  ажиллахыг  хүссэн.  Уулзалтын  үеэр  уг
               төслийг хамтран хэрэгжүүлэгч талууд төслийн ажлын төлөвлөгөөний нэн тэргүүний үйл
               ажиллагааны талаар санал солилцсон. Тус албан ёсны айлчлалыг НҮБАҮХБ-ын Хөдөө
               аж ахуйн бизнес хөгжлийн газартай хамтран НҮБАҮХБ-ын Ази Номхон далайн бүсийн
               зохицуулалтйн  хэлтсийн  дарга,  НҮБАҮХБ-ын  суурин  төлөөлөгчийн  үүрэг  гүйцэтгэгч
               Ралф Бределийн удирдлага дор зохион байгуулсан.
               Төсөл  хэрэгжүүлэх  нэгжид  төслийн  үндэсний  зохицуулагч,  текстилийн  мэргэжилтэн,
               цахим  сургалтын  мэргэжилтэн,  мониторинг  ба  үнэлгээний  мэргэжилтэн,  сургалтын
               туслах ажилтан, орчуулагч болон арьс шир, мах, сүүний богино хугацааны зөвлөхүүд
               зэрэг олон талын ур чадвар бүхий мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байна. Мөн
               олон улсын 11 мэргэжилтэн төслийн холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэгжилтийг
               хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан (Хавсралт 3).

               Ковид 19 цар тахалтай холбоотойгоор олон улсын аяллыг хориглосон учир олон улсын
               зөвлөхүүд бусад улс руу томилолтоор явах боломжгүй болсон.  Гэсэн ч ноос, ноолуур,
               арьс шир, мах, сүүний олон улсын 4 зөвлөх цуврал вэбинар сургалтыг явуулах зэргээр
               мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг зайнаас цахимаар үзүүлж байна. НҮБАҮХБ-ын олон
               улсын  зөвлөхүүд  арьс  ширний  салбарт  зориулсан  цуврал  вэбинар  сургалтыг  дараах
               сэдвээр явууллаа. Вэбинар сургалт тус бүрд үйлдвэрүүдээс дунджаар 60-90 оролцогч
               хамрагдав. Вэбинарын сэдэв:

                     •  LWG Байгаль орчны аудит
                     •  Ирээдүйн  арьс  шир  боловсруулах  үйлдвэр-  Танай  үйлдвэр  LWG  аудит  хийлгэхэд
                        бэлэн үү?
                     •  Арьс шир боловсруулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
                     •  ISO14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны дотоод аудитор
                     •  Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлын байрны эмх цэгц ба менежмент
                     •  Арьс шир үйлдвэрлэлийн цэвэр технологи
                     •  Арьс шир боловсруулах үйлдвэрийн химийн материалын оновчтой хэрэглээ
                     •  Арьс  ширний  аж  үйлдвэрлэлийн  паркууд  -  Монгол  улс  бусад  улсын  туршлагаас
                        суралцахуй
                     •  Гүйцэд боловсруулсан арьсны чанарыг сайжруулах аргууд
                     •  Монголын  арьс  ширний  үйлдвэрлэлийг  виртуал  байдлаар  Энэтхэгийн  арьс  шир
                        үйлдвэрлэгчдийн холбоонд танилцуулах

               Зайнаас  мэргэжлийн  зөвлөгөө  өгч  чиглүүлэх  болон  хяналт  шалгалтын  зориулалттай
               AR  нүдний  шил  зэрэг  мэдээлэл  технологийн  дэвшилтэт  хэрэгслийг  ашиглан  олон
               улсын  зөвлөхүүдийн  дэмжлэгтэй  үнэлгээ  болон  сургалтыг  явуулах  нь  үр  дүнтэй
               байсан.






                                                                                                 Page | 11
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17