Page 16 - ЮНИДО
P. 16
Кейс 1. ЕХ-ны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл
нь улсын хэмжээний шуурхай арга хэмжээнд дэмжлэг үзүүллээ
Кейс 2. ЕХ-НЫ САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ”
ТӨСЛИЙН ТҮНШҮҮД ХХААХҮ-ИЙН САЙДААС ШАГНАЛ ГАРДАН АВАВ
Монгол орны хувьд 2020 оны зун хуурайшилт, ган гачиг ихтэй жил болж өнгөрсөн
бөгөөд олон аймагт өвөлжилт хүндэрч зуд болох төлөвтэй байна. Бэлчээр, өвс тэжээлийн
хомсдолын улмаас улсын хэмжээнд 5.5 сая мал хорогдох тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шуурхай арга хэмжээ авч ажиллах хүсэлтийн
дагуу НҮБАҮХБ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монголын
үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим (МҮХАҮТ), Монголын арьс ширний
үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон Алтайн Уулсын Оргил малчдын хоршоотой
(АУОМДХ) хамтран ЕХ-ны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”
төслөөс гарсан үр дүнд тулгуурлан малыг аюулгүй төхөөрөх, арьс, ширийг өвчих
сургалтыг цэргийн 50 ахлах офицеруудад зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн тушаалаар 40 хоногийн хугацаанд эдгээр цэргийн албан хаагчид
цааш 2000-3000 цэргийг бэлтгэн сургаж зургаан аймагт мал төхөөрөх ажлыг зохион
байгуулж нийт 40 мянган тонн экспортын мах бэлтгэжээ. Бэлтгэсэн махыг Хятад улс руу
экспортолсон. Энэ ажлын үр дүнд 6 аймгийн малчин айл өрх дэмжлэг авч, нийт 5,5 сая
толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зудын аюулд өртөхөөс сэргийлж чаджээ.
Төслөөс мал эмнэлгийн үйлчилгээ, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт,
шаардлагын талаар зөвлөгөө, мэдээллээр хангахын зэрэгцээ “Мах Маркет” ХХК-ний
махны үйлдвэрт сургалт зохион байгуулан мах шулах, эвдэх, арьс өвчих зориулалтын
хутга, хэрэгсэл, Ар хуулах төхөөрөмж (SFF) зэргийг ашиглах мэргэжлийн ур чадварыг
дээшлүүлж, сургалтын гарын авлага боловсруулсан.
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра Монгол Улсын
Зэвсэгт хүчний жанжин штабын байранд болсон сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ
НҮБАҮХБ болон SECIM төслийн оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв: “Бид чанарыг
сайжруулах замаар өртгийн сүлжээг хөгжүүлэхэд хамтран ажилласан бөгөөд энэ нь
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж чадлаа”.
Page | 15