Page 31 - ЮНИДО
P. 31

Дэд бүрэлдэхүүн хэсэг 2.2 Сүүний нэмүү өртгийн сүлжээ

               Монголын  сүүний  салбарын  дийлэнх  хэсэг  нь  нүүдлийн  мал  аж  ахуйн  сүүн
               бүтээгдэхүүний  хангамжийн  сүлжээнд  суурилдаг.  Улсын  хэмжээнд  10  сая  литр  сүүг
               ашиглахгүй  малын  дэлэнд  үлдээж  байна  гэсэн  тооцоолол  бий.  Төслөөр  хүнсний
               аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, стандартын нийцлийн талаар мэргэжлийн
               үнэлгээ,  сургалтыг  зохион  байгуулж,  сүүний  нэмүү  өртгийн  сүлжээний  үл  тохирол,
               дутагдал,  боломжийг  тодорхойлсон.  Улаанбаатар  хотод  үйл  ажиллагаа  явуулж  буй
               томоохон  хэмжээний  сүүний  үйлдвэрүүд  боловсруулалтын  стандартын  шаардлагад
               нийцсэн хэдий ч чанартай түүхий сүүний нийлүүлэлт дутагдалтай байна. Монгол орны
               алслагдсан  хөдөө  орон  нутагт  түүхий  сүүyний  хэрэглээ  бага  байгаа  тул  экспортын
               бяслаг  хийх  замаар  сүүг  боловсруулах  нь  нэмүү  өртөг  шингээх,  ажлын  байр
               нэмэгдүүлэх боломжуудын нэг болж байна.
               Хүснэгт 6. Үйл ажиллагааны хэрэгжилт – Сүүний нэмүү өртгийн сүлжээ

                 Дэд бүрэлдэхүүн хэсэг

                 2.2 СҮҮНИЙ НЭМҮҮ                           Үр дүн ба үр нөлөө 2020
                 ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
                 Үр дүн 2.2.1: Сүү үйлдвэрлэх, цуглуулах, хадгалах, боловсруулах, зах зээлд нийлүүлэх
                 тогтолцоог сайжруулах.

                                          •  Зах  зээлийн  хувьд  техникийн  сургалт,  талбар  дээрх
                                             ажиллагаа,    МАКУ  бяслагны  үйлдвэрийн  хүнсний  аюулгүй
                                             байдлын олон улсын стандартад нийцэхээд өгсөн зөвлөмж,
                                             бяслагны  экспортыг  цаашид  сурталчлах  ажлуудын  дүнд
                                             МАКУ  үйлдвэрийн  загварт  суурилсан  ижил  үйлдвэрийг
                                             Ховд,  Дундговийн  хөдөө  орон  нутгийн  аж  ахуйн  нэгжүүд
                                             байгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн. SECIM НҮБАҮХБ  төсөл
                 Үйл ажиллагаа 2.2.1.3:      нь эдгээр аж ахуйн нэгжүүдийг ТИКА, УИХ-ын гишүүд зэрэг
                 Сүү цуглуулах ажлыг         дэмжлэг  үзүүлэх  боломжтой  байгууллагуудтай  холбоо
                 сайжруулахад (хөдөө         тогтооход  дэмжлэг  үзүүлсэн.  Арвин  Баялаг  Таван  Эрдэнэ
                 аж ахуйн зохистой           хоршоо Дундговийн Засаг даргын тамгын газартай хамтран
                 дадал (GAP),                ажиллаж ТИКА-аас санхүүжилт олгохыг хүссэн бөгөөд 2021
                 үйлдвэрлэлийн               оны эхээр шийдвэр гарна. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын
                 зохистой дадал (GMP)        гишүүн  АУО  хоршоог  бяслагны  үйлдвэр  байгуулахад  нь
                 болон зохистой              дэмжлэг  үзүүлэхээр  болж,  санхүүжилтийн  эцсийн  шийдвэр
                 хөдөлмөр эрхлэх             мөн 2021 онд баталгаажна.
                 дадлууд гм)
                 мэргэжлийн зөвлөгөө      •  2019 оны 8-р сард ДСБББ, ХХААХҮЯ, салбарын холбоодтой
                 өгөх.                       хамтран  "Сав  баглаа  боодлоос  хүнсний  бүтээгдэхүүний
                                             маркетинг  хүртэл"  сэдэвт  сургалт  зохион  байгуулсны  үр
                                             нөлөө  гарсан.  2020  оны  11-р  сард  болсон  ДСБББ-ын
                                             удирдах зөвлөлийн хурлын үеэр Монгол Улс, МСББҮНХ нь
                                             ДСБББ-ийн  саналын  бүрэн  эрхтэй  гишүүнээрсонгогдсон  нь
                                             Монгол  Улсын  хувьд  хүнсний  болон  хүнсний  бус
                                             бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд бүтээгдэхүүний сав
                                             баглаа  боодол,  шошгыг  сайжруулах,  маркетинг,  экспортын
                                             шинэлэг шийдэл гаргах үүд хаалга нээгдсэн.
                 Үйл ажиллагаа 2.2.1.4.   •  Төслийн  хүрээнд  сүүний  үйлдвэрт  зориулсан  ХАБМТ-ны
                 Сүү боловсруулах            ахисан  шатны  сургалтыг  зохион  байгуулахаар  төлөвлөсөн.
                 үйлдвэрүүдэд хүнсний        2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс Ковид-19 тархаж  улсын
                 аюулгүй байдал,             хэмжээнд  бүх  нийтийн  онцгой  байдлын  дэглэм  тогтоосны
                 малын эрүүл мэндийн         дагуу    танхимын  сургалт  зохион  байгуулахыг  хориглосон.
                 тухай хуулиудыг             Гэсэн  хэдий  ч    төслийн  сүүлчээр  ХАБМТ-ны  интерактив
                 хэрэгжүүлэхэд               сургалт  бэлэн  болж,  сүүний  үйлдвэрүүдэд  сургалтаа
                 дэмжлэг үзүүлэх             шинэчлэхэд    туслах  юм.  Интерактив  сургалтын  модулийг



                                                                                                 Page | 26
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36