Page 34 - ЮНИДО
P. 34

нийлүүлэв.
                                            -   ХҮСХХ  болон  сонгосон  ноосны  үйлдвэрүүд  (Могол  ноос,
                                                ЕСБ,  Капрадора)-ийн  багийнханд  олон  улсын  эксперттэй
                                                хамтарсан  Сургагч  багшийн  бэлтгэх  сургалтыг  явуулж,  уг
                                                салбарын    мэргэжилтнүүдийэ    ур   чадвар,   чадавхыг
                                                бэхжүүлэв.
                                            -   Аппаратын  ээрмэл  болон  сүлжмэл  бүтээгдэхүүний
                                                экспортын  болон  дотоод  зах  зээлийн  потенциалыг
                                                тогтоохын  тулд  зах  зээлийн  судалгааг  хийсэн.  Төслийн
                                                хүрээнд  хонины  ноос,  сарлагийн  хөөвөр,  ямааны
                                                ноолуурыг эн тэргүүнд чухалчилж авч үзэв.
                                          •  Дундговь  аймагт  2020  оны  6-7-р  сард  зохион  байгуулсан
                                             сургалтаар ноосны чанарыг сайжруулах зорилгоор цахилгаан
                                             машинаар     ноос   хяргах   ажлыг    чанаржуулж,   түгээн
                                             дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ ажил нь Монголын
                                             ноосны  нэмүү  өртгийн  сүлжээг  боловсронгуй  болгох,  зах
                                             зээлд  нэвтрэх  боломжийг  нэмэгдүүлэх,  орон  нутагт  ажлын
                                             байрыг шинээр бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой.
                                             ХХААХҮЯ энэхүү туршлагыг орон даяар нэвтрүүлэхийг зорьж
                                             байгаа  бөгөөд  үүний  дүнд  олон  шинэ  ажлын  байр  нэмэгдэх
                                             боломж    бүрдэнэ.   АУО    малчдын   дундын    хоршоотой
                                             байгуулсан  дэд  ажлын  гэрээний  дагуу  дараах  үр  дүн,  үр
                                             нөлөөг бий болгов. Үүнд:
                                            -   2020  оны  сургалтад  Ховд  аймаг  төдийгүй  Дундговь,
                                                Өмнөговь,  Хөвсгөл,  Сүхбаатар,  Сэлэнгэ,  Төв  аймгийн  25
                                                Мастер хяргагч, 15 Туслах хяргагч нар суралцсан  бөгөөд
                                                сургалтыг  2019  оны  сургалтаар  мэргэшсэн  Ховд  аймгийн
                                                хонь  хяргах  баг  удирдан  явуулав.  Сургагч  багш  нар
                                                мэдлэг,  ур  чадвараа  бататгах  сургалтад  Шинэ  Зеланд
                                                улсаас  Ч.Энхнасан,  Зое  Лийч  багш  нарын  удирдлага
                                                зааварчилгааг авч өөрсдийгөө бэлтгэсэн. Нийт 7 хоногийн
                                                сургалтын  үеэр  340  гаруй  хонь,  155  гаруй  хурга  хяргав.
                                                Мастер хяргагчаар суралцагчдад цахилгаан хяргах машин,
                                                ирлэгч, шинээр зохион бүтээсэн пресслэх машиныг хэрхэн
                                                ажиллуулах,  харьцахыг  зааж,  явуулын  хяргах  үйлчилгээг
                                                малчин айлын хотонд талбар дээр үзүүлэв.
                                            -   Суралцагч  нар  хяргах  ур  чадвараа  сайжруулж,  нэг  хонь
                                                хяргах  хугацаа  15  минут  байснаас  3  минут  болов.  Харин
                                                өмнө  нь  бэлтгэгдсэн  Мастер  хяргагч  нар  (5  сургагч)  нэг
                                                хонийг 1.5 мин дотор хяргаж байв.
                                            -   Дундговь, Ховд 2 аймгийн 6 сумын хоршоод ноос бэлтгэх,
                                                нийлүүлэх өртгийн сүлжээнд оролцов. Нийт 87.1 тн ноосыг
                                                машинаар    хяргаж   бэлтгэн,   үндэсний   5   үйлдвэрт
                                                нийлүүлэв.  Малчдын  амьжиргаанд  нийт  143.7  сая.төг
                                                төвлөрүүлэн,   Засгийн   газраас   130.6   сая.төгрөгний
                                                урамшуулал     олгов.    Хоршоод     болон     үндэсний
                                                үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэв.
                                            -   Өнгөрсөн  жилийнхтэй  харьцуулахад  үйлдвэрт  худалдсан
                                                ноосны үнэ 60,6%-иар, нийлүүлсэн ноосны хэмжээ 76,4%-
                                                иар  нэмэгдсэн.  Энэхүү  тооцоог  1  хоршоонд  үндэслэж
                                                гаргав. Ковид-19 гарсантай холбоотойгоор  уг хэмжээг 40-
                                                50%-иар  алдаж  магадгүй  гэсэн  эсрэг  таамаглалтай
                                                байсан.
                                            -   Нийт 85 байнгын ажлын байр, 414 түр ажлын байрыг бий
                                                болгосон.  Ковид-19-ын  нөхцөл  байдлын  улмаас  эсрэг



                                                                                                 Page | 29
   29   30   31   32   33   34   35   36   37   38   39