Page 43 - ЮНИДО
P. 43
СОРИЛТ БА ШИЙДЭЛ
Төслийн хэрэгжилтийн хугацаанд дараах хэд хэдэн сорилтууд тулгарсан. Үүнд:
2. Ковид-19 цар тахлын улмаас төслийн үйл ажиллагааны хэрэгжилт удааширсан
хэдий ч нийт төлөвлөгөөт ажлууд болох сургалт, арга хэмжээг цахимаар зохион
байгуулах, мөн Ковид халдварын аюулгүй ажиллагааны дүрмийг чанд
баримтлан амжилттай хэрэгжүүллээ.
3. Олон улсын зөвлөхүүд, төслийн менежерүүдийн Монгол Улсад ирж ажиллах
төлөвлөгөөт ажлууд Ковид-19 цар тахлын улмаас цуцлагдсан. Харин, цахимаар
ажиллах зарчимд шилжин олон улсын мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран
ажилласан.
4. ХХААХҮЯ-ны сайд, холбогдох газар, хэлтсийн захирлууд өөрчлөгдсөнтэй
холбогдуулан МУХЭДТ-ийн удирдлага, үндэсний зохицуулагчид хамтын
ажиллагаа, уялдаа холбоог сэргээх, бэхжүүлэх ажил эхэлсэн. Энэ үе төсөөлж
байснаас бага хугацаа зарцуулсан ба төслийн үйл ажиллагаа нь ХХААХҮЯ-тай
нягт уялдаа холбоотойгоор хэрэгжсэн.
ЦААШИД ХИЙГДЭХ АЖЛУУД
2021 оны 1 дүгээр сарын сүүл хүртэлх МУХЭДТ-ийн үлдсэн хугацаанд бүрэлдэхүүн
хэсэг тус бүрийн хүрээнд одоогийн хэрэгжиж буй МАШҮХ, ХҮСХХ болон олон улсын,
үндэсний зөвлөхүүд гэрээт ажил, үйл ажиллагаанууд хийгдэж дуусна. Үүнд дараах 4
гол үйл ажиллагаанууд байна:
• Ноос ноолуурын бүрэлдэхүүнд хэсэгт хэрэгжиж буй Ээрэх технологийн гэрээт
ажлыг дүгнэх
• Ар хуулах технологийг өргөжүүлэх дэд төслийн гэрээт ажлыг дүгнэх
• ХАБМС, Сав баглаа боодол, Мах боловсруулах, Арьс хуулах технологийн цахим
сургалтын материалуудыг дуусгах
• Арьс ширний салбарт явагдаж буй вэбинар, сургалтыг зохион байгуулж
дуусгавар болгох
• НҮБ-НҮБ хоорондын гэрээний дагуу төслийн эцсийн тайлан бэлтгэх
• Төслийн бүх биет болон биет бус хөрөнгийг харилцагч талууд, төслийн үр шим
хүртэгчдэд хүлээлгэн өгөх
• Төслийн үр дүнг танилцуулах/хадгалах
Page | 38