Page 47 - ЮНИДО
P. 47
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Монгол Улсын арьс шир, ноос ноолуур, мах, сүүний нэмүү өртгийн сүлжээнд
инновацийг нэвтрүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү төсөл нь
институцийн ахиц дэвшлийг дэд төслүүдээр дамжуулан дэмжих замаар боломжит
түншүүд болон ашиг хүртэгчдийг төрөлжүүлж байна. 2020 оны тайлант жилийн
хугацаанд, АУО дундын хоршоогоор хонины ноос хяргах туршлагыг өргөжүүлэх, АУО
болон МАШҮХ хамтран ар хуулах арга технологийг өргөжүүлэх зэрэг нийт 4 дэд
төслүүд хэрэгжлээ. Дараах матриц нь төслийн үйл ажиллагааг эхнээс нь хэрэгжүүлэхэд
хамтран ажилласан дотоодын гол байгууллагуудыг харуулж байна. Төр, хувийн
хэвшлийн түншлэлд суурилсан эдгээр нэмүү өртгийн сүлжээний платформ нь төслийн
үр дүнг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүснэгт 10-г
харна уу.
Төслийн хугацаанд, НҮБАҮХБ-ын 6 цахим хичээлийг нутагшуулж, олон улсын болон
үндэсний экспертүүдийн тусламжтайгаар 6 шинэ сургалтыг боловсруулсан байна.
Тэдгээр шинэ сургалтын хөтөлбөрүүдийг НҮБАҮХБ-ын гишүүн орнуудад нэвтрүүлэх
боломжтой юм. Цахим сургалтын урт хугацааны тогтвортой байдлыг хангах үүднээс
НҮБАҮХБ эхний ээлжинд сургалтын түнш 8 байгууллагатай гарын үсэг зурсан байгаа
ба дахин 6 байгууллагатай сургалтын гэрээ байгуулан үлдээх болно. Сургалтын
материал хүлээн авч буй 1-2 гол түнш байгууллагууд байгаа ба түүнээс гадна сургалт
тус бүрийг хүлээн авч буй бусад сургалтын түншүүд бий. Төслийн хэрэгжилтийн
хугацаанд цахим сургалтын сургагч багш бэлтгэхийн хамт сургалт зохион байгуулах,
хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, түншүүдэд бизнес, орлогын боломж, боловсролын
шинэчлэл хийхэд анхаарсан. Сургалтын байгууллагуудын хүчин чадал, хэрэгцээ, бэлэн
байдалд үндэслэн 3 байгууллага (УЭДС, ХҮСХХ, АРМОНО) -д зориулж Мүүдл дээрх
цахим сургалтын платформыг байгуулж, 2 байгууллагад (МУЗН, ХҮСХХ) зохиогчийн
хэрэгсэл болох Articulate Storyline3-ийн лицензийг олгов. Хүснэгт 11-г харна уу.
SECiM төсөл нь ажлын байрыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадавхи болон бүтээмжийг
дээшлүүлж энэ нь урт хугацаанд тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдүүлэхэд зорьсон.
Хоёр гаруй жилийн туршид үргэлжилсэн энэхүү төслийн хүрээнд олон улсын туршлага,
технологийг засгийн газраас хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж
буй үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бөгөөд цаашид үндэсний чадавхиар өөрсдийн
хөрөнгөөр тогтвортой үргэлжлэх боломж бүрдсэн гэж үзэж байна. Тухайлбал орон
нутагт түүхий эд бэлтгэх үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.
НҮБАҮХБ-ын олон улсын туршлагыг ХХААХҮЯ, ялангуяа хөнгөн үйлдвэрлэл, хүнсний
үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг хариуцсан газар, хэлтсүүд болон МЭЕГ зэрэг
холбогдох агентлагуудад нэвтрүүлэн таниулсан.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх,
дотоодын байгууллагуудыг чадавхижуулж тогтвортой байдлыг хангах ажлуудыг
хэрэгжүүллээ.
Page | 42