Page 44 - ЮНИДО
P. 44

КОВИД-19:  НҮБАҮХБ-ЫН  АЖ  ҮЙЛДВЭРЛЭЛИЙН  САЛБАР  ДАХЬ  АЖ  АХУЙН
               НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

               Ковид-19  цар  тахлын  нийгэм  эдийн  засагт  үзүүлж  буй  сөрөг  нөлөө,  үр  дагавар  өдөр
               ирэх  бүр  дэлхий  даяар  хүнд  цохилт  өгч,  улам  бүр  хүндэрч  байна.  Нэн  ялангуяа,
               дэлхийн эдийн засагт, тэр дундаа хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд илүү
               хүнд  цохилт,  бас  дарамт  учирч  байгаа  билээ.  Тиймээс  Нэгдсэн  Үндэстний
               Байгууллагын Аж үйлдвэр Хөгжлийн Байгууллага (НҮБАҮХБ)- аас “Ковид-19 цар тахал
               Аж Үйлдвэрлэлийн салбар дахь аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох
               судалгаа”  хийж  гүйцэтгэлээ.  Энэхүү  судалгаа  нь  хөдөө  аж  ахуйн  салбарын
               үйлдвэрлэгч,  бизнес  эрхлэгчдэд  тулгамдаж  буй  бодит  асуудал,  санал  зөвлөмжийг
               тодорхойлж  холбогдох  салбарын  яам,  хөгжлийн  байгууллагад  албан  ёсны  санал
               хүргүүлэх зорилготой.

               Ковид-19-ийн  аж  ахуйн  нэгжид  үзүүлэх  нөлөөллийн  судалгааг  Монгол  Улсын  хөдөө
               ахуйн  болон  аж  үйлдвэрлэлийн  бичил,  жижиг,  дунд,  том  үйлдвэрлэгч,  пүүс
               компаниудын хүрээнд 2020 оны 4 сарын 26 -аас 6 сарын 12 хооронд хийж гүйцэтгэлээ.
               Энэхүү судалгаанд Улаанбаатар хотоос 86 (65%) болон бусад бүс нутгаас  нийт 130 аж
               ахуйн  нэгж  (ААН)  хамрагдсан.  Хэрэв  тус  хол  хорио,  хязгаарлалт  цааш  үргэлжилбэл
               дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд оролцогч компаниудын 70% гаруй нь 3 сарын дотор
               үйл  ажиллагаа  зогсоход  хүрээд  байн  гэсэн  бол  экспортлогч  компаниудын  20%  нь
               одоогийн  бэлэн  мөнгөний  урсгал  бизнесийн  үйл  ажиллагааг  1  жил  ба  түүнээс  дээш
               хугацаанд тогтоон барих боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан.

               КОВИД-19: НҮБ-ЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА

               КОВИД-19  цар  тахлын  НҮБ-ын  нийгэм  эдийн  засгийн  судалгааны  үндсэн  зорилго  нь
               цар  тахлын  үр  нөлөөг  өөрийн  биеэр  үүрч  буй  иргэдийн  үндсэн  хэрэгцээ,  шаардлага,
               эрх  зүйн  хүрээг  олж  гаргах,  тэднийг  дэмжих  ямар  арга  хэмжээ  байгаа,  түүнд  НҮБ
               хэрхэн туслах боломжийг тодорхойлох юм. Судалгаагаар Ковид-19 цар тахлын улмаас
               хохироод буй хамгийн эмзэг бүлгийн иргэд, тэдэнд тулгамдаж буй гол сорилт, тэдний
               амьдралын  хэв  маяг  орж  буй  өөрчлөлт,  чиг  хандлагыг  онцлон  харуулахыг  зорьсон.
               Энэхүү  үнэлгээ  судалгаа  нь  НҮБ-ын  Ерөнхий  зөвлөлийн  зарчмын  дагуу  хийгдсэн  ба
               НҮБ-ын  нийгэм  эдийн  засгийн  хариу  үйлдлийн  хүрээ,  тэр  дундаа  нэн  шаардлагатай
               тусламж,  нийгэм  эдийн  засгийг  хурдан  хугацаанд  эргэн  сэргээх  боломжуудад  голлон
               чиглэсэн.
               НҮБАҮХБ нь НҮБ-ын гишүүн байгууллагуудын нэг тул энэхүү судалгааны ажилд хувь
               нэмэр оруулан өөрсдийн хийсэн судалгааны үр дүнгээс нэгтгэн оруулж санал зөвлөмж
               хүргүүлсэн.





















                                                                                                 Page | 39
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49