Page 102 - 10_niigem_sudlal_Neat
P. 102

БҮЛЭГ
             5        УЛС ТӨР



              Бүдүүвч 5.2. Ардчиллын үнэт çүйлс.

                   Хүний эрх, эрх чөлөө. Õүн бүр эрх тэгø, чөлөөтэй байх эрхтэй, эрхэм çэрэгтэй
                   төрсөн. Õүний эрх нь нийгмийн харилцаанд оролцох боломжийн хэм хэмжээг
                   илэрхийлсэн ойлголт бөгөөд ардчилал нь хүний эрхийг тунхаглан баталгаажуулж,
                  хүндэтгэн үçэхийг чухалчилдаг.

               Иргэдийн улс төрийн оролцоо.  Èргэд төрийн хэрэгт оролцох нь тэдний эрх
               төдийгүй иргэнийхээ хувьд хүлээж байгаа ёс суртахууны үүрэг юм. Èргэдийн
               оролцоо нь сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвøүүлэх, сонирхлын бүлэгтэй
               хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан туøаалтанд
               хандан çахидал бичих, санал хүсэлт тавих çэрэг олон хэлбэрээр хэрэгжинэ.

                   Тэгш эрх. Ардчилсан нийгэмд бүх хүн тэгø эрхтэй байх çарчим үйлчилнэ. Тэгø
                   эрхийн çарчим нь ямар ч иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, øаøин
                   øүтлэг, үндэс угсаа, хүйс, үçэл бодлоор ялгаварлахгүй байхыг хэлнэ.

               Нийтэд тайлагнах, ил тод байх ёс. Ардчилсан  нийгэмд сонгогдсон  болон
               томилогдсон  албан туøаалтан ард олонд тайлангаа тавих үүрэгтэй. Тэд
               өөрсдийн үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээнэ. Албан туøаалтнууд
               өөрсдийн төлөө бус ард олны хүсэл, сонирхол, эрх аøигт нийцүүлэн ажил үүрэг
               гүйцэтгэж, øийдвэр гаргадаг.

                     Олон намын тогтолцоо. Олон намын тогтолцоотой байна гэдэг нь нэгээс дээø
                     нам улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, хөгжлийн бодлогоор өрсөлдөх,
                     хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Олон намын тогтолцоо нь олон ургалч үçлийг
                    хөгжүүлэх эх үндэс болж, сонгогчдод олон нам, нэр дэвøигчдийн улс төрийн
               бодлогын хувилбараас өөрт аøигтайг сонгох боломж олгодог.

               Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих. Ардчилсан нийгэм нь иргэдийн эрхийг
               хамгаалах, үйлчлэх анхдагч үүргээ сонгуульт албан туøаалтан, төрийн албан
               хаагчдын эрх мэдлээ урвуулан, хэтрүүлэн аøиглах явдлаас урьдчилан сэргийлэх
               боломжийг олгодог.


                     Хуулийн засаглал.  Ардчилсан  нийгэмд хаан, åрөнхийлөгч, сайд хэн нь ч
                     хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, çөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлнэ.
                     Èргэн бүр хуулийг сахиж, түүнийг çөрчвөл хариуцлага хүлээдэг.

               Боловсрол.  Ардчилсан нийгэм нь иргэдийг боловсролтой болоход анхаардаг
               бөгөөд боловсрол нь дээрх үнэт çүйлсийг үр аøигтай хэрэгжүүлэхэд дөхөм
               болдог. Боловсролтой иргэд нь ардчиллыг хөгжүүлэх нэг гол хөøүүрэг юм.


                     Тогтмол, чөлөөт шударга сонгууль. Ардчилсан нийгэм нь өөрсдийн удирдах
                     çасгаа тогтмол хугацаанд чөлөөт øударга сонгуулиар байгуулдаг бөгөөд энэ
                     нь ардчиллын амин сүнс юм. Ардчилсан сонгууль нь бvх нийтийн, нууц, øууд
                    санал хураалт дээр үндэслэнэ


              102
   97   98   99   100   101   102   103   104   105   106   107