Page 99 - 10_niigem_sudlal_Neat
P. 99
БҮЛЭГ
УЛС ТӨР
5
...Äотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч, сурвалжлагч
олноороо цугласан эл цуглаанд оролцогсод “Эрх çүйт төрийн төлөө”,
“Ардчилал бидний çорилт”, “Õүнд суртлын аппаратыг устгая”, “Õүний
эрхийг дээдлэå”, “Тусгай хангамж бол хахууль”, “Solidarity for Human rights”,
“Олон намын тогтолцоо” “We support Perestroika and Glasnost” çэрэг уриа
лооçон барьцгаасан байжээ.
Эх сурвалж: Яагаад ардчилал гэж... Иргэний боловсрол төв.
УБ.,2012. 18 дахь тал.
1. Äээрх эх сурвалжид юуны тухай өгүүлж байна вэ?
2. Яагаад Олон улсын Õүний эрхийн өдрөөр жагссан бэ?
3. ÌоАÕ жагсаалыг ямар çорилгоор çохион байгуулсан бэ?
4. Тухайн үåд жагсаал çохион байгуулах боломжтой байсан уу? Тухайн
цаг үåийн талаар øүүн тунгааж ярилцана уу?
5. Цуглаанд оролцогчдын дэвøүүлсэн уриа, лооçон ямар үçэл санааг
илэрхийлж байна бэ?
6. Уриалж байсан үçэл санаа өнөөдөр бидний амьдралд хэр биåллээ
олсон талаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
Ардчилал гэж юу вэ?
Ардчилал гэдэг нь эртний Грåк хэлний “ард түмэн” (demos), çасаглал (cra-
tos) гэсэн үгнээс гаралтай. Ардчиллыг олон янçаар тодорхойлдог. Тэр дундаа
“ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах төрийн хэлбэр, дээд эрх
мэдлийг ард түмэнтэй хамтран эдлэх эрхийн тогтолцоо” гэж тодорхойлдог.
Ардчилал буюу ард түмний çасаглал нь иргэдийн çүгээс төрийн бодлого
тодорхойлох, сонгосон төлөөлөгчдийн үйл ажиллагааг ажиглах, хянах, үнэлэх,
хариуцлага хүлээлгэх, үçэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хуваалцах çамаар
тулгарч буй асуудлыг øийдэхэд чиглүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах талаар
санал солилцох, итгэл хүлээлгэх çэрэг иргэдийн оролцооны олон арга çамыг
нээж өгдөг.
Бүдүүвч 5.1 Ардчиллын хэлбэр
Шууд ардчилал
Шууд ардчилал нь олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр. Эртний Грåкт
иргэн бүрийг төрийг удирдах хэрэгт оролцуулдаг ардчилсан төрийн хэлбэр
анх үүссэн юм.
99