Page 10 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 10
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Нүдээ хамгаалъя
Нүд бол чухал эрхтэн. Нүдний ачаар хүн бүх зүйлийг
хардаг. Хүүхэд нүдээ хамгаалах хэрэгтэй. Хэвтэж ном унших,
удаан хугацаагаар зурагт үзэж компьютер тоглох нь нүдний
хараанд муугаар нөлөөлнө.
Монгол дархан
Алт, мөнгө, зэс, гууль, төмрөөр гоёл чимэглэл, эд зүйлс
хийдэг хүнийг дархан гэнэ. Монгол дархчуудын хийсэн эд зүйл
дэлхийд алдартай. Сүхбаатар аймгийн Дарьганга нутгийн
дархчуудын хийсэн эмээлийн тоног хэрэглэл бусдаас илүү уран
хийцтэй.
Цагийн хуваарийн учир
Хүүхдүүд та нарын эрүүл чийрэг торниход зөв зохиогдсон
цагийн хуваарь чухал. Сурагч хүн тогтмол цагт хичээллэж
байвал оюуны хөдөлмөрт анхаарлаа дайчилж чадна. Иймд
хүүхэд бүр цагийн хуваарийг мөрдөж хэвшицгээе.
Номын сан
Манай улсын хамгийн анхны, бас хамгийн том номын сан
бол улсын нийтийн номын сан юм. Нийтийн номын санд 3 сая
гаруй үнэтэй ховор номууд бий. Жишээ нь: Есөн эрдэнээр
бичсэн ном байдаг. Мөн цул алтаар бичсэн “Сундуйн жүд” гэдэг
ном бий.
Өнгө ба амьтад
Морь, нохой, гахай, хэрэм зэрэг амьтад өнгө ялгадаг гэнэ.
Амьтанд өөр өөрийн дуртай өнгө байдгийг эрдэмтэд тогтоожээ.
Зөгий ягаан, тахианы дэгдээхий шар, үхэр бараан өнгөнд
дуртай гэнэ.
1-3 дугаар ангийнханд 10