Page 14 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 14
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Таван хошуу мал
Манай монгол орон дэлхийд таван хошуу
малаараа алдартай. Хөдөө нутагт таван хошуу
мал тал дүүрэн идээшлэн бэлчинэ. Таван
хошуу малд үхэр, адуу, хонь, ямаа , тэмээ
ордог. Малын ашиг шим нэн их байдаг. Хонины
төлийг хурга гэдэг. Адууны үр төлийг унага гэдэг.
Цаг агаар
Манай монгол улс цаг агаарын хуурай сэрүүн
уур амьсгалтай. Цаг агаарын мэдээгээр
ойрын өдрүүдэд хүйтэн салхитай байхыг
анхаарууллаа. Дараагийн долоо хоногоос
ширүүн бороо орно хэмээн цаг агаарын
мэдээнээс сонслоо. Тунгалаг цаг агаарын
мэдээг сонсон ангийнхандаа анхаарууллаа. Багш бидэнд цаг
агаарын мэдээг танилцуулав.
Богд уул
Богд уул Улаанбаатар хотын өмнө
оршдог. Эргэн тойрон 32 амтай. Богд ууланд
ан амьтад мод ургамал элбэг байдаг. Тэнд
таван салаа, сөд гээд төрөл бүрийн эмийн
ургамал ургадаг. Бас буга, үнэг, баавгай,
хэрэм, дорго, туулай их бий. Хүн бүр Богд
уулаа бишрэн хайрладаг.
Цэцэрлэг
Энэ бол хүүхдийн цэцэрлэг. Миний байсан
цэцэрлэг цэвэрхэн. Өглөө бүр олон хүүхэд
цуглана. Цөмөөрөө дуу дуулна, шүлэг уншина.
Өнгийн цаасаар цэцэг хийнэ. Энэ цэцгээ цаасан
дээр цавуугаар цэвэр наана.
1-3 дугаар ангийнханд 14