Page 18 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 18

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                                 Янгир

                                  Янгир бол ууланд амь-дардаг зэрлэг ямаа билээ.
                                   Төлийг нь ишиг гэнэ. Ишиг нь их сэргэлэн цовоо

                                   хөөрхөн амьтан. Янгир уул хадаар дамжин дүүлэн
                                  дүүлэн  явдаг.  Янгир  хавар  яргуй  иддэг.  Яргуй
                                хамгийн эрт ургадаг. Хүүхдүүд ээ! Ан амьтад, уул ус,

               ургамал ногоогоо хайрлацгаая.


                                        Аялал
               Туяа,  Ядмаа  2  гэр бүлийнхэнтэйгээ

               аялалд  явлаа.  Тэд  баяр  хөөртэй,
               хөгжилтэй    байв.  Эхлээд  тэд  амьтны

               хүрээлэнд  оч-лоо.  Хүүхдүүд  янгир,
               янзага,  тэмээн  хяруул   харлаа.  Цааш

               явав. Аялал их сайхан боллоо.


                                                                   Ямаа
                                 Ямаа яргуй идэх дуртай. Ямааны сүү амин дэмээр

                                 баялаг тул хүүхдэд шим тэжээл ихтэй. Ямаа хурдан
                                 хөдөлгөөнтэй,  сониуч  зантай,  уул  хаданд  авирах

                                 дуртай  амьтан.  Ямааны  төлийг  ишиг,  эцэг  малыг
                                 ухна, эх малыг эм ямаа гэдэг.


                                          Миний найз

               Миний сайн найзыг Сарнай гэдэг. Бид бие биедээ
               тусалдаг.  Тэр  маш  эелдэг  сайхан  сэтгэлтэй,

               найрсаг  охин.  Сарнай  есөн  сард  зургаан  нас
               хүрсэн. Тэр могой жилтэй, харин би морь жилтэй.

               Бид хоёр үргэлж сайн найзууд хэвээрээ байна.

                                                                       Хонь

                                        Монгол  орон  хонин  сүргээр  баян.  Хундан

                                        цагаан  хонь  минь  ашиг  шим  ихтэй.  Хонины
                                        ноос, арьс шир, мах сүүг нь ашигладаг. Сүү нь
                                        тослог ихтэй байдаг. Хонины төлийг хурга, эцэг

                                        малыг хуц, эх малыг эм хонь гэдэг.



                                                                            1-3 дугаар ангийнханд  18
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23