Page 22 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 22

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                                 Даага


                                 Олон  даага  уралдав.  Хамгийн  эхэнд  Дандарын
                                  даага  эргэв.  Бид  машинаар  дааганы  уралдаан

                                  дагалаа.  Миний  даага  хурдлав.  Болдын  даага

                                 араас  нэхнэ.  Даага  бүх  хурдаараа  давхив.  Бариа
                               харагдав. Миний хонгор даага ирлээ. Надад сайхан

               санагдав.


                                                 Говь

                      Говь  монгол  орны  өмнө  хэсэгт  байдаг.

               Говьд анх хүн бий болсон гэдэг. Энд заг,  тоорой
               модтой  баянбүрд,  алсад  үргэлжлэх  элсэн

               манхан бий. Бас хулан хавтгай зээр, мазаалай
               зэрэг говийн онцлогт тохирсон ан амьтадтай.


                                                    Төмөр зам

                              Манай улсад олон төрлийн тээвэр бий. Одоо төмөр

                             замын  ба  агаарын  тээвэр  их  хөгжиж  байна.  Манай
                             улсын хойд хилээс урд хил хүртэл төмөр зам байгаа.

                            Үүгээр олон улсын галт тэрэг явдаг.


                                          Хоёр нөхөр

                      Хоёр  хүүхэд  ой  дотор  явж  байтал  модны
               цаанаас нэг баавгай гарч иржээ. Нэг нь модон
               дээр авирч гарав. Нөгөө хүүхэд зам дээр хэвтэв.

               Баавгай ирж шиншиж үзээд явав. Нөхрөө хаядаг
               хүн  муу  нөхөр.  Ядарсан  цагт  нөхрийн  чанар
               танигдана.



                                                                 Эрхэм ёс


                                     Манай ард түмэнд хүндлэх эрхэм ёс байдаг. Бас
                                   хүндлүүлэх  олон  сайхан  хүндлэл  бий.  Ахаа  алд
                                  хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэсэн цэцэн үг байдаг.

                                Энэ бол ах хүнийг илүү их хүндлээрэй гэсэн үг. Бас
                          бие биеэ хүндэлж сурах хэрэгтэй.



                                                                            1-3 дугаар ангийнханд  22
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27