Page 24 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 24

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                          Үхэр сүрэг
                   Монголын  таван  хошуу  малын  нэг  нь  сүүн

               далай, сүргийн дээж гэж аман зохиолд магтдаг
               үхэр  сүрэг  билээ.  Үхрийн сүү,  хялгас,  хөөвөр,
               мах зэргийг ашиглана. Үхрийг дотор нь монгол

               үхэр, сарлаг, хайнаг гэх мэтээр ангилна. Үхэр
               нь олон янзын зүстэй байдаг.
                                                                   Хиаг


                                    Хиаг  өвс  дэнж  болон  эрдүү  газар  ургадаг  учир
                                    түүнийг  эр өвс буюу хиаг гэдэг. Хиаг нь шим
                                    тэжээл  сайтай  халуун  чанартай  амтлаг  ургамал
                                 юм.  Хиаг  ширүүн  хурц  ирмэгтэй  өндөр  өтгөн

               ургадаг. Хиаг нь олон салаа үндэстэй газрын хөрсийг хавж урт
               ургадаг.


                                     Ашигтай ургамал
                      Манай  оронд  ашигтай  ургамал  олон
               байдаг. Эдгээр ургамлыг өвчнийг анагаах болон
               бас  хоол  хүнсэнд  хэрэглэнэ.  Бамбай,  нохойн

               хошуу,  алтан  гагнуур,  дэгд  зэргийг  эм  хийхэд
               хэрэглэнэ. Цагаан мөөг, цээнэ, мэхээр, хөмүүл,
               таана зэргийг хоол хүнсэнд хэрэглэнэ.


                                                              Цагаан баавгай
                                            Баавгай         бүдүүн         хөлтэй        том       амьтан.

                                     Баавгайн  төлийг  бамбарууш  гэнэ.  Цагаан
                                    баавгай ма-хаар хооллоно. Цагаан баавгай хойд

                                    мөсөн далайд амьдарна. Манай орны ой шугуйд
               хүрэн баавгай байдаг.

                                                 Өнгө
                      Юмны өнгө гэгч гэрлийг цацраах үзэгдлийн
               нэр  юм.  Нарны  гэрэл  улаан,  улбар  шар,  шар,

               ногоон, цэнхэр, нил ягаан гэсэн долоон өнгөтэй.
               Тэр  бүхнийг  нийлүүлэн  буцааж  цацраах  юмыг
               цагаан  өнгөтэй  гэдэг.  Өнгө  бүхнийг  цацраахгүй
               цөмийг шингээгч юмыг хар өнгөтэй гэнэ.








                                                                            1-3 дугаар ангийнханд  24
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29