Page 29 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 29
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Сансрын Хоёр
Монгол хүн сансарт нислээ. Морины зоон дээр өссөн
Монгол хүү Ж.Гүррагчаа сансарт нисэж монгол хүн бүхнийг
баярлуулав. Хөлгийн дарга нь В.Жанибеков байлаа.
В.Жанибеков, Ж.Гүррагчаа хоёр ихэр төрсөн баатар билээ.
Иймд монгол түмэн хоёр баатраа ах дүү хоёр хоёулаа миний
хүү гэж хэлэх дуртай байдаг. Хүүхэд бид ч, хоёулаа бидний
хайртай ах гэж хэлэх дуртай. Энэ бол манай хоёр орны ард
түмний нөхөрлөл найрамдал бат орших ерөөл билээ. Сансрын
хоёр баатартаа баяр хүргэе! Хоёр баатар сансарт хэдийд
ниссэн билээ, хүүхэд та нар мэдэж аваарай. Одоо хэдэн жилийн
ой болж байна вэ?
1. Эхэд юуны тухай гарсан бэ?
2. Монголчууд яагаад баярласан бэ?
3. Хэн сансарт ниссэн бэ?
4. Эхээс оноосон нэрийг түүж бичээрэй.
5. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн тухай 35-40 үгэнд багтаан
бичээрэй.
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-
ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны
гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт ЗХУ-ын Байконуур
дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр
хөөрсөн юм.
Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт
найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар
сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү
тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ
гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны
төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон,
өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон
болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
1-3 дугаар ангийнханд 29