Page 33 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 33

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                  Анхны багш минь


                      Номын  үсгийг анх  таниулсан  багшийн ачийг  эхийн  ачтай
               зүйрлэнэ.  Хүний  биеийг  эх,  санааг  нь  багш  төрүүлдэг  гэдэг.

               Багш  нь  шавиараа,  шавь  нь  багшаараа  бахархдаг.  Багшаас

               номлож заасан бүхэн сурагчийн сэтгэлд үүрд үлдэж, амьдрал
               ажилд  нь  хөтөлбөр  болно.  Гарыг  минь  барьж,  дэвтэрт  үсэг

               эхэлж  бичүүлсэн  багшийнхаа  тухай  санахад  хөлд  ороход

               түшсэн эх минь санаанд орно. Хүн эхээс төрдөг байхад хүний
               ухаан багшаас төрдөг гэхэд болно. Иймд багш хүний эрхэм энэ

               үйлсийг магтъя.

                      1. Багшийн ачийг яагаад эхийн ачтай зүйрлэдэг вэ? Бодлоо
               бичээрэй.

                      2. Чи багшаараа хэрхэн бахархдаг вэ?

                      3.  Багш  нь  шавиараа,  шавь  нь  багшаараа  бахархдагийн
               учир юу вэ?

                                               Д.Сүхбаатар багадаа

                      Энэ хэний зураг вэ? Би энэ хүнийг сайн танина. Аав өөрөө

               энэ хүний тухай олон ярьсан юм. Тиймээс би Сүхбаатарын зураг

               гэж бардам хариулав. Жанжин Сүхбаатарын том сайхан зураг
               манай сургуулийн хананд өлгөөтэй байдаг. Сүхбаатарын эцгийг

               Дамдин,  эхийг  Ханд  гэдэг.  Сүхбаатар  багадаа  ээж  аавынхаа

               ажилд  туслалцаж  явсан  билээ.  Тэрээр  аргал  түүж,  хурга
               хариулдаг ажилч хичээнгүй, үнэнч шударга, зориг хатуужилтай

               хүү  байжээ.  Ийм  учраас  бяцхан  Сүх  хүүг  нүдэндээ  цогтой,

               нүүрэндээ  галтай  гэж  магтаж  байв.  Багын  авьяаслаг  тэр  хүү
               гавъяат үйлс бүтээж тусгаар Монгол улсынхаа төлөө зүтгэсэн

               эрэлхэг зоригтой цэргийн жанжин байсан юм.

                      1. Аав хэний зургийг харуулсан бэ?
                      2. Жанжны ямар зураг хаана өлгөөтэй байдаг вэ?

                      3. Д.Сүхбаатарын зураг яагаад манай сургуулийн хананд

               өлгөөтэй байдаг вэ?
                      4. Д. Сүхбаатар ямар зан чанартай вэ?

                      5. Эхээс оноосон нэрийг түүж бичээрэй.



                                                                            1-3 дугаар ангийнханд  33
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38