Page 30 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 30
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос
анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн
сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
1. Монголын анхны сансрын нисгэгчийг хэн гэдэг вэ?
2. Хэзээ яаж ниссэн тухай ойлгосноо бичээрэй.
3. Тэд сансарт хэр удсан бэ?
4. Дэлхийг хэдэн удаа тойрсон бэ?
5. Монгол хүн яагаад сансарт ниссэн бэ?
6. Эхээс оноосон нэрийг ялган бичээрэй.
Булга
Булга бол агнуурын үнэт амьтан юм. Ер нь ан амьтан бол
манай улсын үнэт баялаг, улс ардын аж ахуйн нөөц билээ. Булга
50 сантиметр урт байна. Өнгө зүс нь амьдарч байгаа орчноо
дагаж зэвхий шарга, хар хүрэн янз бүр байдаг. Булга 7, 8 дугаар
сарын үед хээл авна. Хээлээ 270 орчим хоног тээж 5 дугаар
сарын эрхээр 2-6 зулзага гаргадаг байна. Зулзага нь 2 сар
орчим эхийнхээ сүүг хөхөж байгаад түүнээс хойш биеэ дааж
амьдарна. Жилд 2 удаа хавар намар гууждаг. Одоо өсгөж
үржүүлэх зорилгоор хамгаалж байна. Хүүхдүүд та нар ан
амьтнаа хайрлаж хамгаалах ажилд сайн оролцож байгаарай.
1. Үгийн тайлбарыг бичээрэй. булга- гуужих-
2. Булгыг яагаад агнуурын үнэт амьтан гэдэг вэ?
3. Булга хэдэн зулзага гаргадаг вэ?
4. Хүүхдүүдэд зориулж анхааруулах өгүүлбэр зохиогоорой.
5. Булгын өнгө зүс яагаад янз бүр байдаг вэ?
6. Ялгах эгшигтэй үгийг түүж бичээрэй.
1-3 дугаар ангийнханд 30