Page 31 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 31

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                Ургамал ярьдаг юм

                      Та нар ургамал ярьдаг гэж дуулсан уу? Хөгжмийн сайхан
               аялгуунд сайн ургадаг ургамал байдаг. Иймд ургамал мэдрэх

               чадалтай  болохыг  нотлоод  удаж  байна.  Гэтэл  бас  хариу

               мэдээлэх  чадалтайг  саявтар  тогтоожээ.  Тусгай  багажийг
               үндэстэй нь ойр байрлуулж шаардлагаа илэрхийлдэг болохыг

               нь  мэджээ.  Ургамал  усаар  дутах  үедээ  ханиах,  ихдэхэд

               хашхирах  мэт  чимээ  гаргаж  ургадаг  байна.  Бас  тэжээлээ
               багадах буюу ихдэхэд мөн хашхирах мэт дуу гаргаж байжээ. Ус

               тэжээл тохирсон үедээ бол жигд аятай дуу гаргаж байдаг ажээ.

               Ургамал ийнхүү хариу мэдээлдэг байна.
                     1. Ургамал ярьдаг гэдгийг яаж мэдсэн бэ?

                     2. Ургамал яагаад ханиадаг вэ?
                     3. Ургамал яагаад хашхирдаг вэ?

                     4. Ус тэжээл нь тохирсон үед ямар дуу гаргадаг вэ?

                     5. ЗГ+ЗГ=Э загварт тохирох үг 2-ыг олж бич.
                                                    Чогчигын тухай үлгэр


                      Эрт  цагт  элээ  чогчиго  хоёр  сонин  сайхан  дуу  аялгуу

               сурахаар  алсын  замд  одох  болжээ.  Нисэн  ниссээр  зорьсон
               газраа хүрч гэнэ. Тэгээд ээрэм их талд очицгоон нэгэн чулуун

               дээр сууж дуу аялгуу сурч эхэлжээ. Гэтэл элээ нойроо хүрээд

               байхаар хэлэлгүй унтаад өгчээ. Энэ хугацаанд чогчиго уйгагүй
               оролдсоор олон дуу аялгуу сурч авчээ. Харин элээг унтаж унтаж

               гэнэт  сэрэх  үед  эхээсээ  төөрсөн  нэгэн  унаганы  янцгаах  дуу

               сонсогдож гэнэ. Зөвхөн түүнийг элээ сурсан учир чогчиго олон
               янзаар дуугарч байхад элээ зөвхөн  унага шиг янцгаах болжээ

               гэсэн манай ардын домог байдаг. Домогт юмны гарал үүсэл, ан
               амьтны  сонин  онцлогийг  тусгахаас  гадна  сургамжийн  сайхан

               утга санаа байдаг. Энд хичээл номыг шамдан суралцах тухай

               өгүүлжээ.









                                                                            1-3 дугаар ангийнханд  31
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36