Page 26 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 26
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Хэрэм
Хэрэм хуш модтой ойд оршдог. Самар цөмж
иднэ. Урт сагсгар сүүлтэй. Бүлтгэр хөөрхөн нүдтэй.
Хөнгөн шаламгай амьтан. Хэрэм модны мөчир
дамжин дүүлж явна. Хэрэмний арьсаар дээл
малгай хийдэг.
Үхэр
Үхэр сүргийг хангай нутагт өсгөхөд тохиромжтой.
Үхрийг мах, сүүний, ажлын гэж хуваадаг. Үхрийн
ашиг шим нэн их. Үхрийг тэргэнд хөллөх, нуруу
ачих зэргээр тээвэрт хэрэглэнэ. Үхрийн яс, эвэр,
туурай, хөөвөр, хялгас шир нь бүгд ашиглагдана.
Үхрийн мах амт чанар сайтай.
Хус
Манай орны ойд хус элбэг ургадаг. Хус навчлах
нь хаврын урин цаг болж буйг илтгэнэ. Хусыг бусад
модноос ялгаж танихад амархан. Хус цагаан
холтостой, хурц ногоон навчтай байдаг. Хусны
холтсоор үйсэн сав хийнэ. Хусны нахиагаар бас эм
хийдэг.
Ган гачиг
Олон хоногоор хурц нар шарж, хур чийг
дутагдахад ган гачиг болно. Гангийн үед борооны
үүл, манан, буданг халуун үргэлж хөөнө. Ганг
гагцхүү зөөлөн зүс бороо тайлна. Гантай жил голын
өлөнг ашиглана. Ган нь байгалийн гамшигт
үзэгдлийн нэг юм.
Алт
Төмөрлөгийн дотроос хам-гийн хүнд, бөх,
үнэтэйд нь алт орно. Алтан эдлэл нарны өнгөөр
гялалзаж үзэгдэх бөгөөд өнгө нь зэвэрч
гундахгүй. Алтаар мөнгөний нэгжид баталгаа
хийнэ. Энэ нь нийтэд гаргасан мөнгөний
хэмжээтэй алт хадгална гэсэн үг.
1-3 дугаар ангийнханд 26