Page 23 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 23
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Д.Нацагдорж
Дашдоржийн Нацагдорж бол ууган зохиолч.
Нацагдорж бол олон сайхан зохиол бичжээ.
Д.Нацагдорж шүлэг, найраглал, өгүүллэг олныг
бичсэн. Бид түүний “Миний нутаг”, “Хэнз хурга”, “Миний
ээж” зэрэг шүлгийг сайн мэднэ.
Улаанбаатар хот
Улаанбаатар хот бол манай улсын нийслэл юм.
Улаан-баатарын төв тал-байд Сүхбаатарын тал-
бай байдаг. Сүхбаатарын талбайд
Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэнэ. Улаанбаатар
хот нь манай улсын үйлдвэр, соёл шинжлэх
ухааны төв юм.
Сур
Эрийн гурван наадмын нэг нь сур харвах юм.
Монголчууд сур хар-вахдаа нум сумаар
харвадаг. Манай улсад олон сайн эрхий мэргэн
харваачид бий. Сайн харваачийн харвасан сум
бүхэн байг мэргэн онодог.
Ямаа
Ямаа бол таван хошуу малын нэг билээ. Ямааны
төлийг ишиг гэнэ. Ишиг их сэргэлэн цовоо, эхээ
хараад майлна. Ишиг эхээ хөхөх нь хөөрхөн. Ямааны
ноолуур дулаан хөнгөн. Утсаар нь цамц, ороолт зэрэг
хувцас нэхнэ. Ямааны ноолуур ашигтай.
Хонь
Манай эх орон хонин сүргээр баян. Хонь нь эрт
дээр цагаас гэрийн тэжээмэл мал болжээ. Хонины
ноосоор гэрийн бүрээс, ширдэг, тохом зэрэг зүйл
хийдэг. Хонины сүү тослог ихтэй байдаг.
1-3 дугаар ангийнханд 23