Page 20 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 20

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ



                                                  Нар нахиа хоёр


                      Бяцхан  ногоон  нахиа  гүн  хар  хөрсийг  түлхэн  түлхсээр
               газрын гадаргуу дээр гарч ирэв. Нахиа: Би хаана гараад ирэв?

               Нүд сохлом яасан хурц гэрэл вэ? Шатчихмаар яасан халуун юм
               бэ? Хэмээн учиргүй сандарчээ. Нахианы үгийг нар сонсоод:

                      Нар: Ингэтлээ айж сандрах хэрэггүй. Чи яг одоо амьдрал

               гэгч  гайхамшигт  ертөнцийн  үүдээр  шагайж  байна.  Айх  ёсгүй

               юмнаас  айх  муу  даа  гэжээ.  Нарны  үг  үнэн  байв.  Амьдралыг
               тэтгэгч нарны ачаар бяцхан нахиа том мод болтлоо ургаж гэнэ.

                                                            Хун


                      Манай оронд гангар, гунгар, хуруут зэрэг гурван зүйл хун
               ирж зусдаг. Цав цагаан өнгөтэй, далавчны урт нь 160-180 см

               урт, 7-10 кг хүнд жинтэй том шувуу юм. Усны ургамлын иш, навч,
               замаг, зөөлөн биетэн заримдаа мэлхийгээр хооллодог дархан

               цаазтай шувуу юм.

                                                Нүүдлийн шувууд


                      Манай оронд урин дулаан болохоор өмнө зүгийн дулаан
               орноос айлчлан ирдэг ангир, галуу, нугас, хун, тогоруу, цахлай,

               тоодог,  шар  цөцгий,  хөхөө,  хар  өрөвтас  зэрэг  шувуудыг
               нүүдлийн шувууд гэнэ. Эх орны  минь гол, нуур, цөөрөмд зуны

               турш  эрх  дураараа  цэнгэж,  бас  үр  зулзагаа  гаргаж,  өсгөөд
               сэрүүн орохоор нутаг буцдаг.


                                                        Тоншуул

                      Ойн модны эмчлэгч эмч нь тоншуул юм. Тоншуул модонд

               наалдсан  мэт  байж,  түүнийг  гэмтээгч  хорхой  шавжийг  олж
               устгадаг.  Хоёр  нь  урагшаа,  хоёр  нь  арагшаа  махир,  хурц

               хумстай  тул  модонд  гайхалтай  сайн  суудаг  байна.  Ой
               хамгаалагч энэ шувууг манай улс дархан цаазтай болгожээ.















                                                                            1-3 дугаар ангийнханд  20
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25