Page 17 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 17
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Ээж
Хүүхэд бүр ээжтэй. Хүн бүр ээждээ хайртай.
Ээжийн хайр юунаас ч үнэтэй. Ээжийнхээ ачийг
эрдэм ном сайн сурч хариулна. Би бас ээждээ
туслах дуртай. Миний ээж хамгийн хөөрхөн,
хамгийн ухаалаг ээж.
Загас
Зав багатай болохоороо
Загас дуугардаггүй юм билээ
Залуу хөгшин ялгаагүй
Зажилж байдаг юм билээ
Бүл олон болохоороо
Бүгд ажилладаг юм билээ
Бүтэн шөнийн уртад ч
Нүд цавчлахгүй юм билээ.
Зөгий
Зөгий бол шар эрээн өнгөтэй. Түүний хоол нь цэцгийн
тоос юм. Өөртөө үүр засаж, үүрэндээ цэцгийн тоос
цуглуулж бал болгоно. Зөгийн бал зарим өвчнийг
эдгээдэг. Зөгий хэсэг бүлгээрээ амьдардаг. Зөгий их
ажилсаг амьтан.
Цагаан идээ
Сүүгээр цагаан идээ хийдэг. Цагаан идээнд сүү,
тараг, айраг, ааруул, ээзгий, бяслаг, өрөм, аарц
зэрэг зүйл орно. Цагаан идээ хүний биед маш
сайн. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Хонь ямааны
сүүгээр цай сүүлнэ, тараг бүрж ааруул хийдэг.
Ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг.
1-3 дугаар ангийнханд 17