Page 15 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 15
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Мазаалай
Нэгэн өдөр хичээл дээр багш бидэнд ховордсон
ан амьтдын талаар хэлж өглөө. Манай улсад
нэн ховордоод байгаа амьтдын нэг бол говийн
мазаалай баавгай билээ. Гэвч ойрын жилүүдэд
хулгайн анчид ихэссэн учраас мазаалай
баавгай маань ховордсон. Тиймээс хүүхдүүдээ
ховордсон амьтдыг хайрлан хамгаалаарай.
Баавгай
Баавгай гэж баавгайнхан овгийн хөхтөн
амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн,
махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй
хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгай одоо
байгаа наймхан төрөл байдаг боловч өргөн
тархсан. Цагаан баавгай голдуу мах иддэг бол аварга хулсны
баавгай голдуу хулсаар хооллодог.
Туулай
Монгол оронд боролзон, түвд, чандаган,
молтогчин туулай байдаг. Боролзон туулай ойт хээрийн
бүсээр нутагладаг. Молтогчин туулайнууд газар ухаж
үүр засдаг. Молтогчин туулай төрснөөс хойш 2
долоо хоноод гөлөг шиг нүдээ нээнэ. Молтогчин
бөжингүүдээ хэвтэж байгаад хөхүүлнэ. Харин
боролзон туулай шиг сайхан сэтгэл гарган бусдын бөжинг
хөхүүлэхгүй.
Ус
Ус бол амьдрал юм. Манай цэнхэр дэлхийн ихэнх
хувийг ус эзэлдэг. Дэлхийн зарим улс орнуудад
цэвэр ус маш ихээр хомсддог. Цэвэр усны
хомсдолын тухай өнөөдөр улс орнууд онцгойлон
авч үздэг. Энэ нь цэвэр усны нөөц дэлхийд маш
бага хувь эзэлдэгтэй холбоотой. Тиймээс хүүхдүүд бид цэвэр
усаа хайрлан хамгаалах хэрэгтэй байна.
1-3 дугаар ангийнханд 15