Page 11 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 11

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ






                                                      Онцлог ном

                      Японд  үндэсний  хоолны  хэдэн  зуун  жортой  нэгэн  ном

               хэвлэгджээ. Тэр ном тун онцлог, хосгүй юм. Учир нь ямар нэгэн
               хоолны тухай бичсэн хуудсыг сэвэхэд хоолны үнэр нь ханхалдаг
               ажээ. Тийнхүү бүх хоолны үнэрийг номын хуудас бүрээс мэдэж

               болдог байна.

                                                           Заан


                      Заан  халуун  оронд  амьдарна.  Хуурай  газрын  амьтдаас
               хамгийн том нь заан. Зааны чих том, хошуу урт, хүзүү богино,

               хөл бүдүүн. Заан их хүчтэй. Зааны зулзагыг тугал гэнэ.

                                                    Улаан малгайт


                      Эрт  урьдын  цагт  нэгэн  тосгонд  дэлхий  дээр  байхгүй
               хөөрхөн,  бяцхан  охин  суудаг  байжээ.  Эх  нь  түүнд  хайртай

               байхад эмээ нь бүр илүү хайртай байлаа.

                      Ач охиныхоо төрсөн өдрийн баяраар нь эмэг эх нь улаан

               малгай бэлэг болгон өгчээ.

                                                   Долоон бурхан


                      Хүүхдүүдийг гүвээний орой дээр гарч ирэхэд өмнө нь огт
               таньж  мэдэхгүй  газар  харагдав. Хэнд ч луужин  байсангүй.

               Намрын хүйтэн салхи сэнгэнэнэ. Гэтэл үүлэн чөлөөгөөр Долоон
               бурхан анивчин анивчин харагдана. Болор цагаа харав. Оройн

               9 цаг болж байлаа. Тэгээд бид чинь гэртээ бараг хүрээд ирсэн
               байна шүү дээ гэв.


                                                           Ном

                      Ном  бол  эрдэм  сурах  түлхүүр.  Номын  ачаар  хүмүүс  их

               зүйлийг мэдэж авдаг. Ном бол ертөнцийг харах цонх мөн. Ном
               сайн уншвал ухаан нэмнэ.










                                                                            1-3 дугаар ангийнханд  11
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16