Page 12 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 12
БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
Ухаарал
Намрын нарлаг өдөр байлаа. Ус, хулс хоёр хуучилж сууна.
- Хулсаа чи юунаас айдаг вэ?
- Мөснөөс л айж байна. Хөлдөнө шүү дээ гэв...
Хэд хоногийн дараа цэнхэр мөс тогтож, гол горхи, нуур,
цөөрөм цасанд хучигдав. Хулс зөн билгийн зүүдэндээ хаврыг
мөрөөдөн нойрсохдоо “Хүйтнээс л боллоо” гэдгээ ухаарчээ.
Бор шувуу
Бор саарал зүстэй жижигхэн шувуу манай оронд элбэг. Бор
шувуу нь сүргээрээ амьдардаг. Намар өвлийн цагт байшингийн
дээвэр, модны мөчир дээгүүр олноороо сууж жиргэцгээнэ. Бор
шувуу ургамлын үр, шавьж, хорхойгоор хооллоно.
Компьютер
Бидний өдөр бүр хэрэглэдэг олон зүйлийн дотор
компьютер байдаг. Компьютер олон янзын ажил гүйцэтгэж
чадна. Тоо бодож, мэдээлэл хадгалж, захиа бичих, зураг
зурахад чинь хүртэл чамд тусалдаг. Гэхдээ хэтэрхий олон
цагаар компьютер тоглох нь нүдний хараанд муу.
Зөгий
Зөгийг дотор нь эх зөгий, эр зөгий, ажилчин зөгий гэж
ангилна. Тэдгээрийг нэг гэр бүл гэнэ. Зөгийн бал хүний эрүүл
мэндэд ач тустай.
Хүүхдүүд та нар зөгийг ямар өнгөнд дуртайг мэдэх үү?
Гурван их санаатан
Намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмөрчих вий гэж
тогоруу зөөлнөөр гэдэн годон гэж гишгэдэг. Аадар бороо орж их
усанд амьтан урсчих вий гэж голио чулуун дээр гарч хардаг.
Тэнгэр нурж хамаг амьтан сөнөх вий гэж сарьсан багваахай
уруугаа харж дүүжлэгддэг. Тэнгэр харж байгаа нь тэр гэнэ.
1-3 дугаар ангийнханд 12