Page 25 - БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ
P. 25

БҮТЭЭЛЧЭЭР УНШЪЯ




                                                                          Жимс

                                 Манай нутагт жимс их ургадаг. Энэ жил аньс үхрийн
                                 нүд,мойл,хад,улаалзгана,                   гүзээлзгэнэ,          тошлой,
                                 нэрс  зэрэг  жимс  сайн  ургажээ.  Бид  жимс  түүж

                                 чанамал хийсэн. Жимс түүхдээ бут сөөгийг гэмтээж
                                 болохгүй.



                                                      Номын сан

               Манай  сургууль  тохилог  сайхан  номын  сантай.

               Тэнд хүүхдүүд тогтмол ном уншдаг. Бид уншсан
               номынхоо  тухай  ярилцдаг.  Ном  хүний  оюун

               ухааныг тэлнэ. Номноос маш их зүйлийг мэдэж
               авна.

                                        Зэрлэг сонгино

               Асга,  байц,  цохио,  уулын  чулуурхаг  хажуу,  ойн
               нуга,  ам  хавцлын  ёроолын  хайрцганд  ургадаг

               сонгинолог булцуутай олон наст өвслөг ургамал.
               Үрээс  ургахдаа  сайн,  сонгинолог  ишнээс  сэргэн

               ургах чадвар сайтай.


                                                                Ижий минь
                                     Арван  сар  тээж  төрүүлээд  ангир  уургаа
                                    шимүүлэн өсгөж хөлийг минь дөрөөнд, гарыг минь

                                    ганзганд  хүргэсэн  хайрт  эхийн  минь  ач  юутай
                                    арвин  билээ.  Эрхийг  сурахаар  бэрхийг  сур  гэж

                                    ямагт сурган хүмүүжүүлдэг.


                                                Урхи
                      Би  багадаа  зурманд  урхи  тавьж  явлаа.
               Нарийхан олсны нэг үзүүрт гархи гогцоо гаргана.

               Тэгээд  тэр  сүйх  гогцоогоо  нүхний  амсарт
               тааруулан  хулгана,  зурмыг  гармагц  хүзүүнд  нь

               орохоор тавина. Нөгөө үзүүрийг гадсанд занги уяна.







                                                                            1-3 дугаар ангийнханд  25
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30